Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 307 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 204 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 1 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 132 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар төрийн өмчид бүртгэлтэй тоног төхөөрөмжийг бусдад дур мэдэн шилжүүлэн өгснийхөө хариуд бэлэн мөнгө авсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан барилгын газраас хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!