Хурлаар тус төслийн 2025 оны хэрэгжилтийг дүгнэж, 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэв. Өнгөрсөн онд төслийг хэрэгжүүлэгч талууд нягт хамтран ажилласны үр дүнд хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоонд шинэ арга зүй, тоног төхөөрөмж нэвтрүүллээ.
Мөн орон даяар амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр сургуульд суурилсан кампанит ажил хэрэгжүүлж, сумын эмнэлгүүдэд шүдний кабинет байгууллаа. Энэ нь алслагдсан орон нутгийн айл өрх, хүүхдүүдэд эрүүл ахуйн зөв дадал суулгах, сэргийлэх боломжтой зүрхний өвчнийг бууруулахад хувь нэмэр оруулж байна.
Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газартай хамтран төслийн тогтвортой байдлыг ханган ажиллана. Төслийг санхүүжүүлэгч Люксембургийн Засгийн газрын тууштай дэмжлэгт гүн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!