МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг Бага хурлын санал хураалтад оролцсон гишүүдийн 99.7 хувь нь дэмжиж шийдвэрлэсэн билээ. Улмаар өнөөдөр түүнийг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг 09.00 цагаас, УИХ-ын чуулганыг 10.00 цагаас товлосон юм.
Тэгвэл ТББХ-ны санал хураалтаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураахад, гишүүдийн 80.2 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!