Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Отгонбаатар "Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн нөхцөл ба шинэчлэлийн чиг хандлага" сэдвээр илтгэл тавив.
Эрүүл мэндийн сайдын А/530 тушаалаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг чиглэлээр 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төлөвлөгөөнд дараах бодлогын 9 чиглэл, 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгав.
1. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг бэхжүүлэх;
2. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын гүйцэтгэл, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах;
3. ЭМДС-ийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах;
4. ЭМДС-ийн зардлын үр ашгийг дээшлүүлж, тэнцлийг хангах;
5. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг оновчтой болгож технологийн үнэлгээ нэвтрүүлэх;
6. Тусламж үйлчилгээний өртгийн тогтолцоог инститүцчилэх, төлбөрийн арга, механизмыг боловсронгуй болгох;
7. Эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалт, гэрээлэлтийг сайжруулах;
8. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хяналтын тогтолцоог бэхжүүлэх, бүрэн цахимжуулах;
9. Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх зорилтуудыг хэрэгжүүлж байна.
"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" үргэлжилж байна...