Нийгмийн халамжийн сангийн 2023-2025 оны сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалт болон төлөвлөгөөнд заасан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийг танилцуулах, хяналт шалгалт хийхэд анхаарах асуудлаар зөвлөмж чиглэл өгөх, санал солилцох сургалт зохион байгууллаа.
Сургалтад НДЕГ-ын болон дүүргүүдийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын улсын байцаагчид танхимаар, 21 аймгийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид цахимаар хамрагдаж, дараах асуудлуудаар мэдээлэл өглөө.
Үүнд:
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэрэгжилтийн талаар анхаарах асуудлууд;
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж хөнгөлөлт, олголтын талаар анхаарах асуудлууд;
Ахмадын амралт, сувилал, магадлан итгэмжлэгдсэн рашаан, сувиллын үйлчилгээний гэрээний хэрэгжилт, жишиг үнэ, стандартын хэрэгжилт, анхаарах асуудлууд;
Аж ахуйн нэгж байгууллагууд Ахмад настны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх талаар ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын шинжээч, ахлах шинжээчид чиглэл өгсөн.
Сургалтын үеэр улсын байцаагчид хяналт шалгалтаар илэрч байгаа нийтлэг зөрчлүүдийн талаар ярилцаж, шинээр батлагдан гарсан дүрэм журмын хэрэгжилт, анхаарах асуудлын талаар санал солилцон яамны бодлогын газрын мэргэжилтнүүдээс нэгдсэн мэдээлэл авлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!