ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 7 секунд
ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.03.31) Улсын Хурлын 31 гишүүнээс 22 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, Төрийн ордны “Их Засаг” танхимд 12 цаг 49 минутад хуралдаж эхэллээ. Хуралдаан даргалагч Р.Сэддорж ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Хэлэлцэх асуудлын товтой холбогдуулан гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй тул Байнгын хорооны хуралдаан Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлэг, татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссоноор үргэлжиллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Дамдинням танилцуулав. Тэрбээр, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог. Засгийн Газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2022 онд 38,492 тонн байсан бол 2025 онд 84,366 тоннд хүрч, хоёр дахин нэмэгджээ.

Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээг дотоодын 20, гадаадын 7, нийт 27 авиа компани эрхэлж байгаа бөгөөд 2025 онд олон улсад 2,006,162, орон нутагт 442,253 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад олон улсын чиглэлд 15 хувь, орон нутгийн чиглэлд 5 хувиар тус тус өссөн үзүүлэлт. Ачаа тээврийн хувьд ч өсөн нэмэгдэх хандлагатайг харгалзан агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна нислэгийн тийзний үнийг бууруулах нь иргэдэд эерэг нөлөөтэй хэмээн тооцсон гэв.

Монгол Улс хөрш улсуудтайгаа хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орон учраас агаарын тээвэрт ач холбогдол өгөх шаардлагатай. Иймд энэ төрлийн түлшийг ОХУ-аас төмөр замаар Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Үүсэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулан, агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Ч.Лодойсамбуу, М.Энхцэцэг нар асууж, үг хэлэв. Хэлэлцүүлсний дараа уг хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 21 гишүүнээс 14 буюу 66.7 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулахаар болов.


Байнгын хороо үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б. Жавхлан илтгэв. Тэрбээр танилцуулгадаа, “Эрчим хүч-4” төсөл буюу Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төсөл нь Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, өндөр ач холбогдолтой хэмээн онцоллоо.

Засгийн газраас энэхүү төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зээлийн хэлэлцээр хийсэн. Тус банкнаас олгох 78.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ. Зээлийн хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.4 хувийн нэмэгдэлтэй, хувьсах хүүтэй. Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу уг хэлэлцээр нь Монгол Улсын Их Хурал заавал соёрхон батлах гэрээний нэг болохыг, Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн талаар дурдлаа.

Төслийн хүрээнд шинээр “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр барих, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцыг өргөтгөх ажлууд хийгдэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, хангайн болон баруун бүсийн аймгуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Иймд хэлэлцэж, дэмжиж өгөхийг хүсье гэж сайдын үүрэг гүйцэтгэгч Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг зээлийн эргэн төлөлт, найдвартай байдал, үр дүнгийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Мандалговиор дамжуулах болсон шалтгаан, валютын ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг тооцсон эсэх, хугацаандаа хэрэгжих боломжтой эсэх асуудлыг тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Говийн бүсийн эрчим хүчийг хангайн бүстэй холбож, шинэ шугам татаж, эх үүсвэр бий болгох нь нийслэлд үүсэх ачааллаас бууруулах ач холбогдолтой хэмээн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа том зээллэгийн төсөл учраас Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам оролцох ёстой гэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, уг асуудал нэг жилийн дараа хойшилж орж ирсэн шалтгааныг тодруулсан юм.

Ийн хэлэлцээд зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь дэмжив. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлж, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн, татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны мэдээлэл сонсов.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү "Зоос банк" ХК-ийн хувьцаа эзэмшигч, нийслэлийн Чингэлтэй дүүргийн оршин суугч, иргэн Б.Цэрэнжаваас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороонд уламжилсан талаараа танилцууллаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар "Зоос банк" ХК-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон боловч өнөөдрийг хүртэл татан буулгах ажиллагаа дуусаагүй. Засгийн газраас гаргасан бонд бүрэн төлөгдөөгүй хэрнээ банкны эрх хүлээн авагчийн зөвлөл, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал, цалин, урамшууллыг тус банкны хөрөнгөөс гаргасаар байгаа. О.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтдээ, “Зоос” банкны олон зуун монгол болон гадаад хувьцаа эзэмшигч хохирох ёсгүй байв гэж бичсэн талаар, 2023 онд Үндэсний аудитын газраас дүгнэлт хийсэн хэдий ч Сангийн яам, Монголбанк "Зоос банк" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ямар ч арга хэмжээ аваагүй хэмээв. Иймд "Зоос банк" ХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагаа нь улсын банк, санхүүгийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийг тогтоож, арилжааны банкны жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалахын тулд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг Ц.Баатархүү гишүүн гаргалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Банкны бүтцийн өөрчлөлтийн хэлтсээс танилцуулга мэдээлэл хийлээ. Тухайлбал, “Зоос” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан, төлбөрийн чадваргүй болсноор хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрсэн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 650 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг нэг жил хүртэл хугацаатай томилсон. Пассив нь активаасаа 8.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн банкийг албадан татан буулгасан.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Улсын Их Хурлаас 2008 онд Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталж, УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Зоос” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад зориулан 100 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон байдаг. Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаар тогтоолын дагуу 95.1 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж “Зоос” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд олгожээ. Нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт эзлэх “Олон овоот гоулд” ХХК-аас төлөх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 79.9 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 87.5 хувийг эзэлж байна. Дээрх дурдсанчлан банкны эрх хүлээн авагчийн шаардах эрхийн 87.5 хувь буюу 79.9 (шүүхийн шийдвэртэй 75.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэх эрх болон шүүхийн шийдвэргүй 4.3 тэрбум төгрөгийн авлагын нийлбэр дүн) тэрбум төгрөг нь “Олон овоот гоулд” ХХК-д хамаарч байгаа гэж Монголбанкны төлөөлөл танилцууллаа.

Мөн тэнцэл дотор бүртгэлтэй 32 зээлдэгчийн нийт 61.5 тэрбум төгрөгийн зээл тэнцэлд бүртгэлтэй байгаагаас 11 зээлдэгчийн 85.6 сая төгрөгийн зээл эрэн сурвалжлах захирамжтай боловч цаашид ажиллагаа хийх боломжгүй, үлдэх 21 зээлдэгчийн 61.5 тэрбум төгрөгийн зээл, авлага шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжсэн боловч олон жил төлөгдөөгүй, зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг авсан, цаашид ажиллагаа явагдах боломжгүй актив үлдээд байгаа. “Зоос” банкны банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш нийт 41.1 тэрбум төгрөгийн үнэт цаасны өр төлбөрийг барагдуулсан. Одоо 54.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна хэмээн төв банкны төлөөлөл мэдээлэв.

Монголбанкны төлөөллөөс хийсэн танилцуулгын араас иргэн Б.Цэрэнжав өөрт үүссэн бэрхшээл, асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр олон жилийн нүүр үзэж байгаа. Төв банканд шалгалт хийлгэхэд дээрх банкийг татан буулгасантай холбогдох баримт бичгүүдийг нууцын зэрэглэлд оруулсан байсан тул шалгах боломж олдоогүй. Өнөөг хүртэл нууцаас гаргаагүй хэвээр үлдээсэн нь, 100 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн зэргээс дүгнэхэд, төр засгийн удирдлагууд хуйвалдаж, банк байгуулан мөнгө төгрөгийг хувьдаа завшсан байх магадлалтай хэмээн хардахад хүрсэн тухайгаа өгүүлсэн юм. Түүнчлэн “Зоос” банкны хувьцаа эзэмшигч 625 иргэний 120 гаруй нь гадаадын иргэн байдаг. Олон жилийн хугацаанд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь буй ч бид хоорондоо харилцаа холбоо сайтай явдаг. Бидний хохирлыг шийдвэрлэж өгвөл зөвхөн хувь хүн төдийгүй манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшил, итгэлцэл үүсэхэд тус нэмэртэй хэмээн үзэж байгаагаа иргэн Б.Цэрэнжав илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын их Хурлын гишүүн Л.Соронзонболд асууж, үг хэлэхдээ, төв банканд хугацаатай үүрэг, даалгавар өгөх нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү дэмжиж, Монголбанк 18 жилийн турш шийдвэрлэнэ, хянаж байгаа гэсэн хариуг иргэдэд өгсөн ч байдал дээрдээгүйд харамсаж байна гэв.

Хуралдаан ийнхүү хэлэлцүүлгээр үргэлжилж дуусахад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн саналын дагуу Эдийн засгийн байнгын хорооны дэргэд дээрх асуудлаар хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах эсэх асуудлаар санал хураахад, 18.2 хувийн санал авч, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал гүйцсэн тул хуралдаан өндөрлөв гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна
 
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана