Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр болж байна.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор олон нийтэд чиглэсэн ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжил, баригдмал сэтгэлгээ, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэ эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох боломжтой юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэж, аутизмын эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!