Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
22 минут 34 секунд
Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтлэсэн огноо:

Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.10) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 71 гишүүн хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Нэгдэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Одоогоос 36 жилийн тэртээ 1990 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Монголын шинэ цагийн улс төрийн хоёр дахь хүчин, анхны чөлөөт Ардчилсан нам албан ёсоор байгуулагдаж, тугаа мандуулсан түүхтэй. Энэ түүхэн өдөр Ардчилсан намынхан “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор XVIII их хурлаа зохион байгуулж байна. Тус намын Үндэсний бодлогын хороо өчигдөр, өнөөдөр хуралдаж байна. Иргэд, олон нийтийн дуу хоолой, ард түмний засаглал, ардчилсан нийгмийн индэр болсон Улсын Их Хурлын гишүүд, Ардчилсан намын үе, үеийн гишүүд, дэмжигч Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэж, Үндэсний бодлогын хорооны хурал, намынх нь үйл ажиллагаанд Улсын Их Хурлын нийт гишүүний өмнөөс амжилт хүсье” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцууллаа. Нэг талаасаа парламентыг хариуцлагажуулахаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ч, нөгөө талаасаа парламентын дархлаа, парламентын ардчиллыг эмзэг байдал оруулах магадлалыг тооцож, шийдвэр гаргахад тус бүлгийн гишүүдийн оролцоог хангах үүднээс нэг өдрийн завсарлага хүсэв. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийг хүлээн авснаар нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт тайлбарыг авсан бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулав. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх байр сууриа гишүүд илэрхийлсэн тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 88 гишүүний 51 нь буюу 58 хувийн саналаар Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд өнөөдөр санал хураалтыг явуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын 91 гишүүний 56 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулаад, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг тухайн оны арван хоёрдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 01, 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа аж. Мөн Al дүн шинжилгээний Хүний эрхийн дэлгэрэнгүй тайлангаар хуулийн төслийн зохицуулах харилцаа нь эдийн засгийн эрх, иргэний нийтлэг эрх, улс төрийн эрхийн зөрчилгүй гэж дүгнэгджээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр “Хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн дүрмийн хязгаарлалтаас гадуур санхүүжүүлэх гадаад улсын туршлагын талаарх судалгаа”-г гүйцэтгүүлж Байнгын хорооны болон ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангасан болохыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулж, 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тус ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн бүтцэд тавигдах шаардлагын дагуу төслийн зүйлүүдийг гарчиглаж, мөн төслийн хүрээнд зохицуулж байгаа харилцааг бүлэглэн, бүлгийн нэр өгсөн гэв. Мөн “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хуулийн төслөөс хасах саналаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөх, өөр төсөл нэмж тусгахыг хориглосон заалт болон хуулийн дагаж мөрдөх журмыг зохицуулсан бүлэг нэмэх, уг бүлэгт 2026 оны төсвийн жилийн журмыг зохицуулсан бүлэг нэмэх, мөн 2026 оны төсвийн жилийн санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ хуулийг тодорхой хугацаанд дагаж мөрдөх асуудлыг тусгаж, цаашид Хөгжлийн банкаар дамжуулан хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг зохицуулсан заалт нэмэх зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, С.Зулпхар, М.Мандхай, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.

Ашиглаагүй байгаа гадаад зээлийн хүүгийн алдагдлын талаарх асуултад Ж.Алдаржавхлан гишүүн “Гадаад зээлийн ашиглалтын талаарх хуулиа батлаагүйгээс бид жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийг ашиглаагүй гадаад зээлийн төлбөрт зарцуулдаг” хэмээн хариуллаа. “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хуулийн төслөөс хасах болсон шалтгааны талаар гишүүд тодруулахад Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд эл саналыг гаргаж, гишүүдийн олонх дэмжсэн хэмээн тайлбарласан. Гэхдээ нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахдаа Улсын Их Хурал энэ талаар өөр шийдвэр гаргах боломжтой хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар хариулсан. Хуулийн төсөл батлагдсанаар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл товлосон хугацаандаа хэрэгжих боломжтой эсэхийг гишүүд асууж байв. Тус төслийн хэрэгжилтийг Монгол талаас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хариуцаж байгаа гэдгийг дурдаад “Төслийн талбай дээр одоогийн байдлаар 4500 гаруй хүн ажиллаж байна. Менежмент, гүйцэтгэгч нь Энэтхэг компани байгаа. Нийтдээ 6.2 их наяд төгрөгийн дүнтэй зээлийн хэлэлцээрийн дуусах хугацаа нь 2028 он. Энэ хугацаанд ашиглах боломжтой үлдэгдэл нь 4.7 их наяд төгрөг. 2026 оны хувьд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас 1.8 их наяд төгрөгийг ашиглах санал ирүүлсэн, төсвийн одоогийн боломжоор 200 тэрбум төгрөг олгохоор байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлд батлагдвал 1.8 их наяд төгрөгийг бүрэн ашиглаад, үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд үлдсэн зээлээ төлөвлөгөөний дагуу бүрэн ашигласнаар төслийг 2028 онд дуусгах бүрэн боломжтой хэмээн тооцож байна” гэж ажлын хэсгээс хариулсан.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Гадаад зээлийн ашиглалттай холбоотой, мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэртэй болмоор байна. Газрын тос боловсруулах үйлдвэргүйгээс бид импортын шатахууны хараат байж, хүнд байдалд байгаа. Баруун бүс нутаг ОХУ-аас өндөр үнэтэй, эрчим хүч импортолдог. Хуулийн төслийг баталснаар үнийг хямдруулах, эрчим хүчээ дотоодоосоо хангадаг болох, эрчим хүчний тусгаар тогтнолоо бий болгох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах ажил эрчимжинэ. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудал ч хамаарч байгаа” хэмээгээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй 15 саналаар ирэх Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Шатахууны импортын гаалийн албан татварыг чөлөөлөхөөр, Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн төсөл болохыг Улсын Их Хурлын дарга онцлоод “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн долоо дахь асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.

Олон улсад цахим спортын төрөл маш хурдацтай хөгжиж байгааг төсөл санаачлагч танилцуулгынхаа эхэнд дурдаад “Мэргэжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч, дэмжигчдийн тоо тэрбумаар тоологдож, шагналын сан нь асар өндөр дүнд хүрч байна. Энэ спортыг дагаад ивээн тэтгэлэг, хамтран ажиллах асуудал яригдаж, томоохон компаниуд хөрөнгө оруулж, ивээн тэтгэх, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж байдаг. Нөгөө талаас спонсоршип цалин, стрийм хандив, шагнал зэрэг нь мэргэжлийн тамирчдын нэмэлт орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл манай улсад энэ боломжууд бүрэн утгаараа бүрдээгүй байгаагаас манай тамирчид гадаадын тамирчдын адил боломжуудыг эдэлж чадахгүй байна” гэв.

Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад Улсын Их Хурал биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохоор, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй байхаар заасан байдаг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх хэсэгт албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй зарим үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөхөөр заасан. Үүнд спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг хамаарч байгаа аж.

Аливаа салбарыг, ялангуяа спортыг аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэгт тулгуурлах бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэмжих, хамтран ажиллах боломжийг нээх нь оновчтой бөгөөд ингэснээрээ Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулахаас гадна үндэсний аж ахуйн нэгжүүд энэ төрлийн спортод хөрөнгө оруулах, аливаа төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж бүрдэх аж. Мөн мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, тухайн спортын төрөл дээр суурилсан эдийн засаг, маркетингийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайлан, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.3 дахь заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо,” гэх агуулгыг нэмэхээр төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн болохыг Б.Мөнхсоёл гишүүн танилцуулсан. Төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж, иргэд, олон нийтийн санал авч байгааг дурдаад Төсвийн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн байна. Харин хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, С.Одонтуяа, Д.Ганхүлэг, О.Саранчулуун нар асуулт асууж, П.Сайнзориг гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Дараа нь хуулийн төслийг дэмжиж буй байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үг хэлэв. Спорт нь нийгэм, соёлын чухал хэсэг бөгөөд нийгмийг сэргээн засах, соён гэгээрүүлж хэрэгсэл болохыг дурдаад хэрэгцээ, шаардлага, үр ашгийг нь том зургаар нь харах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байв. Зөвхөн олимп, олон улсын тэмцээн уралдаанд оролцох шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэхээр хязгаарлахгүйгээр, өдөр тутам спортоор хичээллэж, эрүүл мэндээ хамгаалж байгаа иргэдээ дэмждэг нийгмийн эрүүл мэндийн бодлого дутагдаж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг ханган шаардлагын талаар тэрбээр тодорхой байр суурь илэрхийлээд, спортыг дэмжиж байгаа бүх байгууллагыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй гэв. О.Саранчулуун гишүүн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж, агуулгыг илүү дэлгэрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү төслийн зохицуулалт нь биеийн тамир, спорт сонирхдог залуучуудад, Монгол Улсын спортын хөгжилд, ялангуяа сагс, гар бөмбөг зэрэг лигийн тоглолттой спортуудын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд "Засгийн газар 2024 онд спортыг дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүддээ 1 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх төслийг санаачилж, Улсын Их Хурал баталсан. Үр дүнд нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимпын төрлийн спортууд Монгол Улсад эрчимтэй хөгжиж байгаа. Гэтэл монгол залуус олон улсад нэр алдраа мандуулж, Монгол Улсаа сурталчилж, онцгой чадвараа гайхуулж буй и-спорт татварын 1 хувийн хөнгөлөлтөд хамрагддаггүй байсан. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд энэхүү төслийг санаачлан, өргөн мэдүүлснийг өнөөдөр бид хэлэлцэж байна. Чухал асуудал. И-спортоо дэмжээд, олон улсад Монголынхоо нэр алдрыг өргөж байгаа залуучуудаа дэмжээд төслийг батлах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. Түүнчлэн цаашдаа бөх, морин уралдаан, сур харваа зэрэг үндэсний спортын хөгжлийг дэмжихэд анхаарах цаг болсон гэж бодож буйгаа тэрбээр илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга "Яг одоо чуулганы хуралдааны танхимд санал хураах боломж алга байна. Гишүүд ирцэд бүртгүүлснээр ажлаа хийж байна гэж бүү хандаач. Саналаа өгч, ажлаа хиймээр байна. Цаашид ирцээ бүртгүүлснийг ажил хийсэнд тооцохгүй. Санал хураалтдаа биечлэн оролцоод, дэмжих эсэх саналаа өгдөг баймаар байна. Ирцдээ орчихоод, санал хураалтад оролцохгүй алга болж, ажил хийдүүлэхээ болимоор байна” хэмээн нийт гишүүдэд санууллаа. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар нэлээд олон санал хураалт явуулах тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдийг парламентын үйл ажиллагаандаа оролцон, санал хураалтад оролцохыг хүсэв. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо