“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026” үндэсний хэмжээнд үргэлжилж байна. Аяныг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүрэгт амжилттай зохион байгуулсан бол өнөөдөр буюу 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт нээлээ.
Аян тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил олгогчдод зориулсан ХАБЭМ-ийн сургалтаар эхэлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна.
Тус дүүргийн хэмжээнд 2025 онд 78 үйлдвэрийн осол, хурц хордлогын тохиолдол бүртгэгдсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд бодит анхаарал хандуулах, сургалт, мэдээллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд уг цогц аян нь ажилтны аюулгүй байдлыг хангах, осол эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!