БОХХААБХ: Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж, хаврын тариалалтын бэлтгэл, мал төллөлтийн талаарх мэдээллийг сонслоо
Огноо
Унших
20 минут 25 секунд
БОХХААБХ: Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж, хаврын тариалалтын бэлтгэл, мал төллөлтийн талаарх мэдээллийг сонслоо
Нийтлэсэн огноо:

БОХХААБХ: Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж, хаврын тариалалтын бэлтгэл, мал төллөлтийн талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаан ирвэл зохих 30 гишүүнээс 17 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, А.Ундраа, Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Б.Уянга нар хүрэлцэн ирснээр 10 цаг 17 минутад 56.7 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна.

Тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд газар зүйн нэрийг монгол хэлээр болгосны дараах хэрэгжилтэд нь хэн, хэрхэн хяналт тавих талаар, цаашлаад газар орны нутгийн нэрийг өөрчлөхгүйн тулд ямар арга хэмжээ авбал зохилтойг илүүтэй лавлаж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл гэж”, Монгол хэлний тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан хэргийг бол монгол хэлээр хөтлөн явуулна” гэж тус тус заасныг Ажлын хэсгээс хариултдаа онцлоод Улсын Их Хурлын 2003 оны 43 дугаар тогтоолоор Монгол Улсын газар зүйн нэрийг баталсан бөгөөд тогтоолыг дөрвөн жил тутам шинэчилж байх үүрэгтэй. Гэхдээ уг тогтоолд 2017 онд нэг л удаа өөрчлөлт оруулж, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул болгосон гэв.

Мөн аймаг, орон нутгийн Засаг дарга нар газар усны нэрийг монгол хэл дээр буюу Улсын Их Хурлын тогтоолыг мөрдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд цаашид хяналт тавьж ажиллана хэмээн хариулж байлаа. Түүнчлэн Эрүүгийн тухай хуульд газар усны нэрийг албан ёсны баримт бичигт өөр хэлээр орчуулж нэрлэхийг хориглосон. Мөн Зөрчлийн тухай хуульд энэ төрлийн асуудлыг тодорхой зохицуулсан гэх тайлбарыг Ажлын хэсгээс өгсөн.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хаврын тариалалтын бэлтгэл, мал төллөлтийн явцын талаарх мэдээллийг сонслоо

Мөн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан бөгөөд тогтоолын хэрэгжилт 73.1 хувьтай байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчилбэл, баруун бүс 32.6, зүүн бүс 20.8, төвийн бүс 29.4, хангайн бүс 31.9 хувьтай байна. Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 142, адуу 15.1 мянга, үхэр 19.1 мянга, хонь 71.2 мянга, ямаа 81.1 мянган толгой байгаа бөгөөд энэ нь оны эхэнд тоологдсон нийт малын 0.3 хувийг эзэлж байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

Түүнчлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлын тухайд улсын хэмжээнд 372.7 мянган га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлэн, хаврын тариалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжил” аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй “Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл”-ийг банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 117 иргэн, аж ахуйн нэгж 31.04 тэрбум төгрөгийн зээлд хамрагджээ. Зээлийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын батлагдсан төсвөөс эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2025 оны ургацаас 154.6 мянган тонн хүнсний улаанбуудайг зах зээлд нийлүүлсэн 405 иргэн аж ахуйн нэгжид 12.3 тэрбум төгрөг, хүнсний ногооны зах зээлд нийлсэн 572 иргэн аж ахуйн нэгжид 4.8 мянган тонн буюу 4.8 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон. 2025 онд импортолсон ургамал хамгааллын нийт 172.5 тонн бодис хадгалагдаж байгаа бөгөөд 2026 онд найман аж ахуйн нэгжид 523 тонн ургамал хамгааллын бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл олгосон. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь бордоо импортлогч гурван аж ахуйн нэгжтэй 8295 тонн бордоо нийлүүлэх гэрээ байгуулагдсан байна. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь дилер аж ахуйн нэгжүүдтэй бордоо, ургамал хамгааллын бодис, таримал ургамлын үр, техник, тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд зээлээр олгож байна.

Түүнчлэн, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны хангамж доголдох, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж хаврын тариалалтад шаардлагатай 10.0 мянган тонн шатахууныг тариалан эрхлэгчдэд 3400 төг/л үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн, шатахууны нийлүүлэлтийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран зохион байгуулав гэлээ.

Хаврын тариалалтад 50.0 мянган тонн улаанбуудайн үр хэрэгцээтэй бөгөөд үүнээс аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 11.2 мянган тонн нийт 39.2 мянган тонн үрийн нөөцийг тус тус бүрдүүлсэн байна. Хаврын тариалалтад дутагдаж байгаа 12.0 мянган тонн үрийг импортлох шийдвэрийг гаргаж 22 аж ахуйн нэгжид импортлох зөвшөөрлийг олгосоноор ОХУ-аас 13 аж ахуй нэгж 5250.0 тонн улаанбуудайн үрийг импортлоод байна. Хөдөө аж ахуй корпораци 2500 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхлэгчдэд дамжуулан зээлийн нөхцөлөөр олгохоор ажиллаж байгааг Ц.Идэрбат сайд мэдээлэлдээ онцолсон.

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 900.0 сая төгрөгөөр шар манжин, шар лууван, хүрэн манжин, байцааны үр худалдан авч тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор ажиллаж байна. Мөн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК төмсний үрийн нөөц бүрдүүлэхээр 3000 тонн төмсний үр нийлүүлэх гэрээг үр импортлогч гурван аж ахуйн нэгжтэй байгуулан ажиллаж байна. Салбарын яам нь 2025 оны төсвийн гүйцэтгэлээс 160.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлээгүй бөгөөд 2026 оны батлагдсан төсвөөс өнөөдрийн байдлаар 117.04 тэрбум төгрөгийн өр авлага буюу улаанбуудайн урамшуулал 9.8 тэрбум төгрөг, сүүний урамшуулал 4.0 тэрбум төгрөг, хүнсний ногооны урамшуулал 4.1 тэрбум төгрөгийг тус тус шийдвэрлээд байгааг мэдээлэлд дурдсан.

Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн татаасд 99.08 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд одоогоор хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгийн 7-11 сарын төлбөр 5.0 тэрбум төгрөг байна. 2025 оны төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдэл төлбөр болох ноосны урамшууллын 6.5 тэрбум төгрөг, арьс ширний урамшууллын 595.7 сая төгрөг, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний 17.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Ц.Идэрбат сайд танилцуулгадаа онцолсон.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Ж.Батжаргал, У.Отгонбаяр, П.Батчимэг, М.Мандхай, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, С.Замира, М.Ганхүлэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаан нь дизел түлштэй холбоотой байдгийг дурдаад, улмаар ирэх намар хөдөө аж ахуйн салбарын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, инфляц өсөхтэй зэрэгцээд иргэдийн орлогыг хамгаалах гээд эдийн засгийн уялдаа холбоог цогцоор нь хэрхэн харж байгаа талаар, Улсын Их Хурлын Н.Наранбаатар говь нутагт жилээс жилд цөлжилт ихсэж, усгүйдэж, бэлчээр хомстож байгаагаас малчид мал аж ахуйгаа эрхлэхэд хүндрэлтэй болж буйг онцлоод энэ асуудалд салбарын яамнаас томоохон арга хэмжээ авах эсэхийг тодруулсан.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хилээр амьд мал, ялгангуяа адуу гаргахыг тодорхой хугацаанд хориглох асуудлыг дэмжиж явдгаа илэрхийлээд, энэ асуудалд салбарын яамны бодлогыг тодруулахын зэрэгцээ махны экспортыг эрчимжүүлснээр малчдын орлого нэмэгдэж буйг үргэлжлүүлэх эсэх, залуу малчдыг дэмжих чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар лавлаж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг хаврын тариалалтад зориулж Засгийн газраас 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд ямар шалгуураар олгохыг лавлаад, энэхүү эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл өнгөрсөн оны аравдугаар сараас хойш таван сарын хугацаанд махны үнэ 52.6 хувиар өссөн байна гээд малын тоо өссөөр байхад хот суурин газрын махны эрэлтийг хангаж чадахгүй байгаад ямар арга хэмжээ авахыг тодруулж байлаа.

Мөн гишүүд малын түүхий эд, ноос, арьс нэхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгой анхаарах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд сургах, цаашлаад дотуур байранд амьдрах бус гэрээсээ сурч, боловсроход чиглэсэн уян хатан, эерэг бодлого боловсруулахад дорвитой алхам хийх, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйд чиглэсэн төрийн дэмжлэг, татаасын талаар нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар ерөнхий хяналтын сонсгол хийх цаг болсон гэж байв.

Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо

Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр уг тайлангийн талаар танилцуулсан. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хамаарах 55 шийдвэрийн 366 заалтын биелэлтэд 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийснийг сайд танилцуулгадаа дурдаад дээрх шийдвэрийн биелэлт холбогдох яам, агентлаг, нийслэл, аймгийн түвшинд хэрэгжүүлж ажилласан байдал 73 хувьтай байна гэлээ.

Нийт 190 заалт хэрэгжсэн, 130 заалт хэрэгжих шатанд, эрчимжүүлэх шаардлагатай 33, хэрэгжээгүй 29 заалт байгаагаас 25 нь удирдлага зохион байгуулалт, дөрөв нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан байна. Хугацаатай өгсөн, оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 12 заалт байна. Мөн хэрэгжүүлэх хугацаа чиг үүрэг тодорхойгүй, зардал, санхүүгийн эх үүсвэр, хийх ажил, зорилго тодорхой хэмжигдэхүйц биш байдлаас үүдэн таван шийдвэр хэрэгжих боломжгүйгээр дүгнэгдсэн гэж мэдээлэлд дурджээ.

2025 оны жилийн эцсийн хяналт, шинжилгээ үнэлгээний дүнг үндэслэн бүрэн хэрэгжсэн, бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 190 заалтыг Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сангийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж үзэж буйг Б.Энхбаяр сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн Улсын Их Хурлын түвшинд анхаарах асуудлуудыг танилцуулав. Тухайлбал, -Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах, үйл ажиллагааг гүйцэтгэлийн байгууллагуудын түвшинд уялдуулах нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх,

-Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сантай уялдуулах, улмаар тухай бүр гарч буй шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтад авах,

-Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдийн түвшинд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг цахим систем ашиглан улирал тутамд танилцах боломжтой болгох,

-Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас хасуулах шийдвэр, заалтын талаар Засгийн газартай тогтмол хамтарч ажиллах,

-Хууль тогтоомж Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хороодын шийдвэр, Засгийн газрын бодлогын баримт бичигт заасан зарим заалт, агуулгын хувьд давхцах, хуулиар ноогдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн байлаа.

Тайлан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.

Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
 
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ