Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2026 оны ээлжит 14 дүгээр хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндсэн хуулийн цэцийн зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолт батлахад зөвшөөрөл олгох тухай тогтоолыг батлав.
Зэсвэгт хүчний жанжин штабын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд “Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хамтарч ажиллахыг зөвлөв.
Төрийн албаны зөвлөлөөс 2026 онд хэрэгжүүлэх зарим ажлын төлөвлөгөөг батлалаа.
Хүний нөөцийн аудитын 2026 оны төлөвлөгөө
Төрийн байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаан дахь чадахуйн зарчмын хэрэгжилтийг үнэлэх аргачлал
Төрийн албатай холбоотой 2026 онд гүйцэтгүүлэх захиалгат судалгааны сэдвийг батлав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!