ЭЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 16 секунд
ЭЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.04.15) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны 31 гишүүнээс 17 нь буюу Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Ц.Баатархүү, М.Энхцэцэг, Р.Сэддорж, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Н.Батсүмбэрэл, Б.Пунсалмаа, П.Ганзориг, С.Цэнгүүн, Б.Заяабал, Э.Одбаяр, А.Ундраа, Л.Энх-Амгалан нар хүрэлцэн ирж, 51.6 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн.

Ирц болон хэлэлцэх асуудлын товыг хуралдаан даргалагч Р.Сэддорж танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал илтгэв.

Тэрбээр Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтад мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан бол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр заасан нь шүүхийн үндсэн чиг үүрэг, мөн чанарт харшилсан, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллагад хариуцуулсан зэргээр Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимтай зөрчилдөнө гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэж, холбогдох зүйл заалтуудын үйлчлэлийг түдгэлзүүлсэн тухай танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн. Уг дүгнэлтэд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт нь Үндсэн хуулийн 4 заалтыг зөрчсөн байна гэснийг Хууль зүйн байнгын хорооны хүлээн зөвшөөрөхийг дэмжээд байгаа гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, мэргэжлийн холбоодыг Улсын дээд шүүх биш, улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр мэргэжлийн холбоодод тавих шалгуур, шаардлагыг өндөрсгөх, чанаржуулах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан юм.

Цэцийн дүгнэлтийн талаар Байнгын хороо хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, нэг хүний халаасанд 10-аад төрийн бус байгууллагын тамга тэмдэг явж байдаг. Ашгийн бус гэх нэрийдлээр компаниудаас илүү төсөв мөнгөтэй, иргэний нэр барьдаг байдлыг дээрх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох явцад анхаарч, тусгах ёстой гэсэн санал гаргалаа. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага байгаа хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж дэмжиж үг хэлэв. Ийнхүү хэлэлцээд, Үндсэн хуулийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувийн саналаар дүгнэлтийг дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг илтгэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Санхүүгийн хоршооны тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдыг томилж, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, А.Ундраа, Ц.Баатархүү, М.Энхцэцэг нарын 10 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг санал хурааж шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.

Үүний дараа "Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан"-г сонсов. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д нийт 134 хуулийн 540 заалтыг давхардсан тоогоор 895 байгууллага, УИХ-ын 158 тогтоолын 864 заалтыг давхардсан тоогоор 1992 байгууллага, УИХ-ын Байнгын хорооны 100 тогтоолын 587 заалтыг давхардсан тоогоор 1660 байгууллага хэрэгжүүлэн ажилласан бүртгэлтэй байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон УИХ-ын Байнгын хорооны шийдвэр дунджаар 77.3 хувьтай хэрэгжжээ.

2025 оны жилийн эцсийн байдлаар хууль тогтоомжийн 386 шийдвэрийн, 1978 заалтыг яам, агентлаг, аймаг, нийслэл хэрэгжүүлж ажилласан нь 85.3 хувьтай байна. Үүнээс 1166 нь хэрэгжсэн, 459 нь хэрэгжих шатанд, 120 нь ахиц гарсан, 173 нь тодорхой үр дүнд хүрсэн, 166 нь удаашралтай, эрчимжүүлэх шаардлагатай байна. Хэрэгжээгүй 160 заалтын 148 нь удирдлага, зохион байгуулалтаас, 12 нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан. Хэрэгжилт дутмаг байгаа шалтгаан нь тогтолцооны гүнд буй зохион байгуулалт, санхүү, чиг үүргийн тодорхойгүй байдлын асуудлыг илрүүлж байна гэв.

Харин Улсын Их Хурлын Тамгын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн тайлан болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын тайланд дүн шинжилгээ хийсэн талаарх танилцуулгыг Байнгын хороонд ирүүлжээ. Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт 2025 оны жилийн эцсийн байдлаар 445 шийдвэрийн 2599 заалт бүртгэлтэй байгаа, биелэлт 58.5 хувьтай гэж дүгнэжээ. Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах 106 шийдвэр, 543 заалтын биелэлтийг 54.53 хувьтай байна. Эдгээрээс 69 шийдвэрийн 454 заалт Засгийн газарт хамаарна хэмээн танилцуулгад бичжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, М.Энхцэцэг, С.Цэнгүүн, М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хууль тогтоомжийн шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх үеэр Засгийн газрын танхимын гишүүд ирээгүйд бухимдаж буйгаа илэрхийлсэн.


М.Энхцэцэг, хууль тогтоомж сайжрах ёстой атал эрчим хүчний салбарын эрх зүйн орчин хоцрогдсон, стандартаа шинэчлээгүй, сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, богино хугацаанд төсөл, хөтөлбөрөө зарлаад, хэрэгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлж ажиллах шаардлагатай гэсэн асуудал хөндлөө.

Засгийн газрын төлөөлөл УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, хууль, тогтоол, зөвлөмж, зэрэг нийт 9 төрлийн шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, байгууллагуудаас ирүүлсэн тайланг нэгтгэн тайлагнадаг. Сүүлийн үед хиймэл оюуны тусламжтайгаар шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх аргачлалыг судалж байгаа хэмээв.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд Улсын Их Хурлын Тамгын газар үнэлгээ өгөөгүй, дүн шинжилгээ хийсэн. Тайлагнаагүй 18 шийдвэрийн 165 заалтыг “хэрэгжээгүй” гэж үзэн, "0" хувь гэж тооцсон. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тайлагнасан шийдвэрийн 11.0 хувь буюу 32 шийдвэрийн 60 заалт "хэрэгжээгүй" байгаа нь тухайн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтаас шалтгаалсан. Шийдвэрийн биелэлтийг бодитоор үнэлээгүй болон үр дүнг тайлагнахгүй орхигдуулах, заалтын агуулгаас зөрүүтэй тайлагнах, бүрэн тайлагнаагүй, хэт нурших зэрэг дутагдалтай байгааг анхаарч, оновчтой тайлагнах, тайлагналтын чанар, ур дун, сахилга, хариуцпагыг сайжруулж, үнэлгээг бодит үр дүн, нотолгоонд тулгуурлан хийх шаардлагатай байна гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын Тамгын газраас Засгийн газрын тайланд дүн шинжилгээ хийгээд, тус байнгын хороонд хамаарах Улсын Их Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн биелэлт 54.5 хувьтай гэж дүгнэсэн нь доогуур үзүүлэлт, цаашид хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон бол тайлангаа аргацааж өнгөрүүлсээр ирсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал шүүмжиллээ. Байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлаас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг сонсож, байр суурь илэрхийлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав