“Эрчим хүч-4 төсөл” болон “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 47 секунд
“Эрчим хүч-4 төсөл” болон “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив
Нийтлэсэн огноо:

“Эрчим хүч-4 төсөл” болон “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо өнөөдөр (2026.04.15) хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар хамтарсан хуралдааныг даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хамтарсан хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 55 гишүүнээс З.Мэндсайхан, Г.Очирбат, Г.Тэмүүлэн, Ө.Шижир, Л.Энхнасан, Ж.Батжаргал, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Ц.Мөнхбат, Б.Тулга, Г.Хосбаяр, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, П.Сайнзориг, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Р.Батболд, Х.Булгантуяа, Б.Заяабал, Н.Наранбаатар нарын гишүүд хүрэлцэн ирснээр ирц 50.9 хувьд хүрч, 14.04 цагт хуралдаан эхэллээ.

Эхлээд Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тус төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

“Эрчим хүч-4” төсөл буюу Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төсөл нь Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, ач холбогдол өндөр төсөл бөгөөд Засгийн газраас тус төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг хийгээд байгаа юм байна.

Энэхүү төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 78.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.4 хувийн нэмэгдэлтэй, хувьсах хүүтэй байна хэмээн З.Мэндсайхан сайд танилцууллаа.

Тус зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэх аж.

Төслийн хүрээнд шинээр “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр барих, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцыг өргөтгөх ажлууд хийгдэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, хангайн болон баруун бүсийн аймгуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчний хангамжаар бүрэн хангах боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав. Тус Байнгын хороо 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа дээрх хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэв.

Сангийн сайдын танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Ганбат, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авав.

Төслийн ТЭЗҮ бэлэн болсон эсэх, хэрэгжих хугацааны талаарх асуултад “Улсын Их Хурал холбогдох шийдвэрээ гаргасан тохиолдолд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Өмнө энэ төрлийн зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн төслүүд 6-10 сарын сонгон шалгаруулалтад зарцуулсан байдаг. Энэ оны сүүлээр гэрээгээ байгуулвал барилга угсралтын ажил 1.5 жил гаруй үргэлжилнэ гэж тооцоод 2028 оны хавар ашиглалтад оруулахаар гүйцэтгэлийн цаглавар гарч байна” хэмээн ажлын хэсгээс хариулт өгсөн. Улс орны эрчим хүчний хангамж, хүртээмжийн байдлыг харгалзвал 78.0 сая ам.долларын зээлээр санхүүжих “Эрчим хүч-4” төсөл нэн чухал, дэмжиж байна хэмээн Д.Ганбат гишүүн хэлээд “Үүний зэрэгцээ улс орны гадаад зээлийн нийт хэмжээ, бусад зээлийн ашиглалт, үр ашгийг анхаарах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Сангийн сайд “Өнөөдрийн байдлаар гадаадын зээл, тусламжаар 74 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Нийтдээ хэлэлцээр хийгдсэн 23.8 их наяд төгрөгийн гадаад зээл бий. Үүнээс ашиглаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байна. Эрчим хүчний салбарт 2.9 их наяд төгрөг буюу нийт зээлийн 12.4 хувийг зарцуулж байна. Энэхүү нөхцөл байдал нь хууль эрх зүйн ямар нэг зөрчилгүй. ДНБ-ийн 60 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай ч одоо байгаа хэмжээ нь ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байгаа юм” хэмээн хариуллаа. Улсын Их Хурал 2023 онд гадаад зээл, тусламжийн төлөвлөлт, хяналт, хариуцлагыг сайжруулах зохицуулалтуудыг хийсэн талаар Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглээд хэрэгжилтийн талаар анхаарах ёстойг хэлж байв. Үүний зэрэгцээ гадаад зээлийн ашиглалт, өрийн удирдлагын асуудал хүндхэн байгааг дурдаад “Засгийн газрын гадаад зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэрлэсэн үнэ цэнээр 51.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 43.8 хувьтай тэнцэж байна. Засгийн газар өрийн үйлчилгээний зардалд энэ жил 3.7 их наяд төгрөг буюу улсын төсвийнхөө 10 хувьтай тэнцэх зардал төлнө” хэмээгээд зөвхөн нийтлэг агуулгаар нь өр, зээлийн асуудлаа анхаарч, үе шаттай бууруулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж, макро эдийн засгаа хянаж чадаж буй эсэхийг лавлав. Мөн Улсын Их Хурал, Засгийн газар, Сангийн яам улсын төсөв, өрийн удирдлагаас гадуурх бусад санхүүгийн асуудал, бондууд байгааг сануулж, ямар бодлого баримталж буйг, зээлийн ашиглалт сайжруулах, төлбөрийн тэнцэлд дарамт учруулахгүй байхаар асуудлуудаа зохицуулах төлөвлөлтийн талаар тодруулан, хариулт тайлбар авсан. Сангийн яам Өрийн удирдлагын тухай хуулийг хэрэгжилтийг ханган ажиллаж буй эсэхийг лавлаж байв.

Төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, П.Наранбаяр, П.Сайнзориг, Г.Тэмүүлэн, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 31 гишүүний 20 нь дэмжив. Иймд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцууллаа.

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл” нь Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд тус төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг хийгээд байна хэмээн дурдав.

Энэхүү төслийг Германы сэргээн босголтын зээлийн банкнаас олгох 17.0 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 2 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл юм байна.

Тус зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ бөгөөд зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн аж.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд шинээр дэд станц, хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж, одоо байгаа Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх бөгөөд ингэснээр хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул болон Баянзүрх зэрэг 5 дүүргийн 14 хорооны 1-р зэргийн хэрэглэгчид болох Улсын I дүгээр төв эмнэлэг, II дугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11 мянган хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр тогтвортой хангах ач холбогдолтой аж.

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцээд, дэмжсэн болохыг Г.Очирбат гишүүн танилцуулсан.

Төслийн танилцуулга болон Г.Очирбат гишүүний танилцуулсан Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Р.Батболд гишүүн зээлийн болон төслийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлээд “Хэлэлцээрт зээлийн зарцуулалтын талаар тодорхой тусгагдсан байдаггүй болов уу. Сүүлийн үеийн зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн өртөг хэт өндөр байгаа. Тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжээд дуусахад санхүүжилт үлдвэл буцааж болдоггүй юм уу. Ийм боломжийг хэлэлцээрийнхээ үеэр судалж, тусгаж байхыг холбогдох талууд анзаарч баймаар байна” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 33 гишүүний 20 нь дэмжлээ. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны тэмдэглэл болон холбогдох санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Скиндоксын  гоо сайханы  бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн  Ганчимэг захирал  “зодуулжээ”

Скиндоксын гоо сайханы бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн Ганчимэг захирал “зодуулжээ”

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ