Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн холбоодын мэдээллийг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 34 секунд
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн холбоодын мэдээллийг сонслоо
Нийтлэсэн огноо:

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн холбоодын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо өнөөдөр (2026.04.15) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 66.7 хувийн ирцтэй хуралдаж, аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл дэгийн дагуу ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус зорилгоор үүсгэн байгуулсан.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь нийт 891 гишүүнтэй. Зургаан аймаг, нийслэл дэх 3100 аж ахуйн нэгжийг хамарсан гишүүнчлэлтэйгээр хүрээгээ тэлж байгаа тус холбоо дэргэдээ Ажлын албатай. Одоогоор 13 салбар холбоог үйл ажиллагааны чиглэл, байршлын бүс, зорилтот зах зээл зэргээр төрөлжүүлэн байгуулаад байна. Энэ салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал нь жуулчдын сонирхолд Монголын талаар буруу, ташаа ойлголт, төсөөлөл хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл танилцууллаа.

Уг холбоо Монгол оронд аялахтай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 12 мянган жуулчнаас авч тандахад, өвөл хүйтэн, дэд бүтэц хөгжөөгүй, замын нөхцөл хүнд, дотоодын нислэгийн хүртээмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, чанарт итгэдэггүй, бие даан аялах боломж тааруу, тухайн улсаас шууд нислэггүй зэрэг саад бэрхшээлийг дурдсан гэв. Цаашид аялал жуулчлалын салбарын голлох зах зээлийн 13 орныг түвшнээр нь эрэмбэлэн тодорхойлсон тухай мэдээллээ.

Харин Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан, зөвхөн урин дулааны улиралд бизнес эрхэлдэг энэ салбарт Засгийн газрын санхүүжилтээс гадна бусад олон улсын байгууллага болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ их байгаа. Гэтэл бизнес дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож дууссан гэсэн хариуг арилжааны банкууд өгч байгаа нь зорилтот бүлэгтээ хүрч чадсан эсэхийг ил тод болгох хэрэгцээ үүссэн гэж үзнэ. Эрх тэгш,нээлттэй ил тод байх, зээл авсан аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлах, зээлийн үр дүнгээр санхүүжиж байгаа төслүүдийн үр дүнг ч гэсэн нээлттэй байлгах шаардлагатай гэсэн юм.

Мөн аялал жуулчлалын эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь салбарын хөгжлийг хойш татах нөхцөл үүсгэж байгаа. Энэ салбарыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахыг хүсье. Ялангуяа дэлхий дахинд үүссэн геополитикийн асуудлын сөрөг нөлөөг бууруулж, даван туулах бодлогын дэмжлэг хэрэгтэй гэлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцыг илтгэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өмнөх хуралдаанаар аялал жуулчлалын салбарын зээлийг үргэлжлүүлэх, ирэх жил зээлийн татаасыг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүдээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэний хариуд холбогдох яамдад албан тоот илгээж, үр дүн эхнээсээ гарч эхэлсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад 180 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан ч гурвалсан гэрээ байгуулахад цаг алдсан учраас зээлийн санхүүжилт 250 тэрбум төгрөг болж өссөн. Одоогийн байдлаар арилжааны банканд 1053 аж ахуйн нэгжээс 2,303.63 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд байгаа нь төлөвлөснөөс 9.2 дахин их хэмжээ юм. Цаашид хөнгөлөлттэй зээлийг нэмж санхүүжүүлэх санал гаргасан хэмээн танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мэргэжлийн холбоод талцахгүйгээр хамтран ажиллавал илүү үр дүнтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг аялал жуулчлалын компаниудад ямар шалгуураар хөнгөлөлттэй зээл олгож байгаа явцын тухай, ялгаваргүй олгосон эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга мэргэжлийн холбоодоос дэд хороонд хандаж ямар хүсэлт байгааг тодрууллаа.

Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Яамны зүгээс аялал жуулчлалын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудтай хяналтын гэрээ байгуулсан. Тэр хүрээнд хяналтаа тавьж ажиллах болно хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл хариулсан юм.

Аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын болон бизнес эрхлэгч, компаниудын төлөөллөөс Улсын Их Хурлын дэд хороонд хандаж, эх орноо сурталчилсан контент хийж дэмжих, зээлийг үргэлжлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлд анхаарч, шалгалтуудыг цөөрүүлэхийг хүсэв. Мэдээллийг сонссоны дараа хуралдаан даргалагч Н.Батсүмбэрэл салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар, мөн шийдвэрлүүлэх асуудлаар санал, хүсэлтээ бичгээр өгвөл холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжлах, түргэн шуурхай арга хэмжээ авч, ажил хэрэг болгоход дөхөмтэйг уриаллаа. Хуралдаан 2 цаг 14 минут үргэлжилсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав