Баянхонгор аймагт зохион байгуулсан “Молекул биологийн оношилгоог нутагшуулах нь” сэдэвт сургалтын үр дүнд зоонозын халдварт өвчний лабораторийн оношилгоог орон нутагт цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
Сургалтын хүрээнд улирлын эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн молекул биологийн оношилгооны ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарчээ. Мөн орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хэрэгцээний судалгааг боловсруулсан байна.
Тус сургалтад Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн тасгийн бүх эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан юм. Сургалтын явцад оролцогчид нуклеин хүчил ялгах арга зүй, уламжлалт болон бодит хугацааны ПГУ (PCR), гель электрофорезийн аргачлал, шинжилгээний үр дүнг тайлбарлан дүгнэх мэдлэг, чадвараа ахиулжээ.
Ингэснээр орон нутагт зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай авах боломж бодитоор нэмэгдэж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!