Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар төлөвлөсөн. Тодруулбал, хоёр эгнээ бүхий 695 метр авто зам барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг барихаас гадна борооны ус зайлуулах шугамын ажлыг хийнэ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар 312-р сургууль, цэцэрлэг рүү зорчиж буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” гэлээ.




Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!