Улаанбаатар хотод 3000-аас дээш сурагчтай, хэт ачаалалтай 40 орчим сургууль байгааг үе шаттай задалж, боловсролын салбарын бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль болон цэцэрлэгүүдийг шинээр байгуулах юм. Шинэчлэлийн зорилго нь сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сурагчдын ачааллыг тэнцвэржүүлэхэд чиглэж байна. Уг ажлыг хэрэгжүүлэхдээ зөвхөн төсвийн санхүүжилт хүлээх бус, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, PPP /Public-Private Partnership/ загварыг ашиглах шаардлагатайг Боловсролын яамнаас мэдээлэв.
Мөн Дэлхийн банктай хамтран эхний ээлжинд 20-30 сургуулийг бүрэн тоноглох төлөвлөгөө боловсруулжээ. Энэ ажлын хүрээнд ирэх нэг сарын хугацаанд төслийн талбайнуудыг эцэслэн тогтоож, оролцогч талуудтай санхүүжилтийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!