Найруулагч Павел Таланкин “Mr Nobody Against Putin” баримтат киногоороо хүртсэн Оскарын шагналын алтан баримлаа Нью-Йорк хотын нисэх буудалд тээшинд бүртгүүлэн өгсөн боловч одоо уг шагнал нь алга болсон байна.
П.Таланкин өнгөрсөн лхагва гарагт Герман руу нисэх онгоцонд суухдаа Оскарын шагналаа гар тээшиндээ хийж явсан боловч Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан түүний шагналыг “зэвсэг болгон ашиглаж болзошгүй” гэж үзэн онгоцны бүхээгт авч орохыг хориглосон байна.
Гэвч түүнийг Германд буух үед алтан баримал нь алга болсон байжээ.
Тухайн үед П.Таланкинд бүртгүүлсэн тээш байгаагүй тул “Lufthansa” агаарын тээврийн компанийн ажилтнууд шагналыг нь тусгай хайрцагт савлаж, ачааны хэсэгт тээвэрлэхэд тусалсан байна. "Бид энэ явдалд маш их харамсаж байна. Манай баг уг асуудалд нухацтай хандаж, дотооддоо эрэн хайх ажиллагааг шуурхай явуулж байна" гэж тус компани мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!