Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын баг аймгийн Засаг даргатай уулзаж, орон нутагт батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хангайн бүсэд зохион байгуулах хээрийн сургуулилтын талаар мэдээлэл солилцлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд эхлүүлсэн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн штабын барилгын бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа тул энэ ондоо багтаан дуусгахад анхаарч өгөх хүсэлтийг аймгийн Засаг дарга тавьсан юм.
Уулзалтын дараа аймгийн батлан хамгаалах салбарын удирдлага, албан хаагчид, Төрийн байгууллагын дарга нартай уулзалт хийж, “Цогц батлан хамгаалах бодлого" орон нутгийн хамгаалалтын ач холбогдол, үр дүнг танилцууллаа.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!