М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын тив дамнасан өвөөр дамжуулж АНУ дахь Монгол судлалыг идэвжүүлнэ
Огноо
Унших
15 минут 28 секунд
М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын тив дамнасан өвөөр дамжуулж АНУ дахь Монгол судлалыг идэвжүүлнэ
Нийтлэсэн огноо:

М.Даваасүрэн: Дилав хутагт, Оуэн Латтимор нарын тив дамнасан өвөөр дамжуулж АНУ дахь Монгол судлалыг идэвжүүлнэ

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын хурал маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус хурлын тухайд болон дээрх төслийн хүрээнд хэрэгжүүлж буй цогц ажлын талаар Америкийн Монгол судлалын төвийн Суурин захирал М.Даваасүрэнтэй ярилцлаа.

-“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн санаачилга хаанаас эхтэй вэ?

-Америкийн Монгол судлалын төвийн Америк дахь захирал Мэгги Линдрүүф Оуэн Латтиморын гэр бүлээс манай төвд хандивласан гэрэл зургийн цуглуулгыг авч 2024 оны намар Улаанбаатарт ирсэн юм. Энэхүү цуглуулгын эхний хоёр хавтаст XX зууны монголын ахуй амьдрал, түүхэн дурсгалт газрууд, малчин ардаас эхлээд эрдэмтэн мэргэдийн хөрөг зэрэг Оуэн Латтимор болон түүний хүү Дэвид Латтиморын дуранд буусан гэрэл зургууд байсан. Сүүлийн хавтаст Дилав гэгээн хутагтын өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй хөрөг зураг, хутагт Латтимор хоёрын нөхөрлөл, үйл хэрэг, гэр бүлийн дотно холбоог өгүүлэх нэн ховор гэрэл зургууд багтсан.

Эдгээр ховор зургийг тусгай үзэсгэлэн болгон нийтэд хүргэх нь зүйтэй гэдэг дээр бид санал нэгдэж, бичил төсөл болгон олон талын уулзалт, ярилцлагыг өрнүүлсний үр дүнд Дилав Хутагт сантай холбогдох завшаан тохиосон. Улмаар тус сангийн тэргүүн Дилав хутагт Данзанламэдийн санаачилгаар энэхүү ажил цар хүрээгээ тэлж, өнөөдөр бидний хэрэгжүүлж буй “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын төсөл болон өргөжиж, бодит ажил хэрэг болж байна. Энд өөр нэг дурдах ёстой зүйл бол манай төсөлд энэ сэдвээр мэргэшсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болд, академич Ц.Батбаяр, Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан тэргүүтэй үндэсний сэхээтнүүдийн зөвлөх баг ажиллан чиглүүлж буй.

Дилав хутагт Б.Жамсранжав, АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор нар. 1950 он

-“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн хүрээнд энэ сард хэд хэдэн ажлыг зохион байгуулна. Тиймээс та өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, түүний зорилго, ач холбогдол, тэр хүрээнд зохиох ажлынхаа талаар манай уншигчдад товч танилцуулах уу?

-Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангийн санаачилгаар “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийг хоёр орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээллийн байгууллагуудтай хамтран 2025-2026 онд хэрэгжүүлж байна. Судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн тус цогц төсөл нь төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав, Америкийн нэрт монгол судлаач эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өвөөр дамжуулан Монгол Улс, АНУ-ын хоорондох төр шашин, боловсрол, соёлын харилцааг тодруулах, түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, энэ төрлийн судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд чиглэж буй юм.

Энэ жил АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой тохиож байна. Ирэх онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Манай төслийн хувьд эдгээр түүхэн ойд зориулж энэ хоёр их хүмүүний амьдрал, үйл хэргийг сурталчилсан эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн, Завхан аймгийн иргэд, олон нийтэд чиглэсэн боловсрол, соёлын хөтөлбөрийг зохион байгуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд хэвлэн, олон нийтийн хүртээл болгож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болох юм. Хуралд дотоодын эрдэмтдээс гадна АНУ, Их Британи, Японоос эрдэмтэн судлаачид, Латиморын гэр бүл, Дилав хутагтын төрсөн нутаг болох Завхан аймгийнхан оролцож, архивын баримт материал, түүхэн хэрэг явдалд тулгуурласан шинэ соргог сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

-Эрдэм шинжилгээний хуралд хэдэн орны илтгэгч оролцох вэ. Тэдний судалгааны онцлог, чиглэлээс товч танилцуулна уу?

-Манай талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болд, академич Ц.Батбаяр, Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан нарын эрдэмтэн судлаач оролцоно. Мөн АНУ-ын талаас Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер Этвүүд, Конгрессын номын сангийн мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ, Харвардын их сургуулийн доктор Д.Дотно, Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс, Япон Улс талаас Обирин их сургуулийн профессор Тоба Байгаль тэргүүтэй эрдэмтэн судлаач оролцож, Их Британи талаас Кембрижийн их сургуулийн профессор Каролайн Хамфри, бие даасан судлаач Сью Бёрн нар видео илтгэл хэлэлцүүлэх юм.

Тухайлбал, “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ийг бичсэн Пенсильванийн их сургуулийн топ профессор, нэрт монгол судлаач Кристофер Этвүүд багш байна. Сүүлд энэ хүн “Монголын нууц товчоо”-г англи хэл рүү орчуулж, Пингвин хэвлэлийн газраас гаргасан шүү дээ. Этвүүд багш Дилав хутагт, Оуэн Латтимор нарын 1949–1952 онд Жонс Хопкинсийн их сургуульд хамтран ажиллаж байх үе, Хангины Гомбожав, Өргөнгөө Онон нар хамтдаа Латтиморын олон жилийн турш бий болгохоор зорьж ирсэн “Монгол санаачилга” төслийн бүрэлдэхүүн болсон тухай сонирхолтой илтгэл тавина. Түүнээс гадна Оуэн Латтимор гуайн гарын шавь, профессор Каролайн Хамфри гуай багшийнхаа тухай, түүний Монголтой хэрхэн холбогдсон түүх, сургалтдаа ямар арга барил ашигладаг байсан тухай илтгэлээрээ оролцоно. Манай хурал доктор Р.Болдын Дилова хутагт түүний “Их тоглолт” илтгэлээр энэ сарын 12-ны 14:00 цагт Монголын үндэсний музейд эхэлнэ.

Дилав хутагт Б.Жамсранжавд Дундад иргэн улсад сууж байсан АНУ-ын Элчин Нэлсон Т.Жонсон, АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор, Гэндэн Сойвон нарын хамт. Бээжин хот. 1930-аад он

-Олон улсын хурлын үеэр болох үзэсгэлэнгийнхээ талаар мөн дэлгэрүүлж ярих уу. Энэ нь танай үйл ажиллагааны хоёр дахь том ажил болох нь гэж ойлголоо?

-Архивын баримт, захидал, эх үзмэрүүдийн дээжийг дэлгэсэн тус үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрөөс ирэх сарын 12-ныг хүртэл Монголын үндэсний музейд гарна. Тус үзэсгэлэнд миний түрүүнд дурдсан Оуэн Латтиморын гэр бүлээс хандивласан гэрэл зургууд, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй Дилав хутагтын төрсөн нутаг, үүх түүхтэй холбогдох нутгийн зураг, гар бичмэл өв, эд өлгийн зүйлс, Үндэсний Архивын Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архив дахь баримтын дээжис, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс хутагтын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэх юм.

Мөн АНУ-ын Конгрессын номын Сан, Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Жонс Хопкинсын их сургууль, Пенсильванийн их сургуулийн сан хөмрөгт буй хоёр эрдэмтний намтар түүхтэй холбоотой захидал, гэрэл зураг, архивын чухаг баримтыг албан ёсны эрхтэйгээр хуулбарлан дэлгэнэ.

Энэ хэсэгт гэрэл зургийн Гамма агентлаг, СГЗ С.Цацралт ах ажиллаж буй. Түүнчлэн Дилав хутагт судлаач, Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн хутагттай холбогдох хувийн цуглуулгаас мөн дэлгэнэ. Үзэсгэлэнгийн дэглэлт, кураторын ажил өргөн сэдвийг хамарч буй. Жишээ татахад, төслийн багийн төлөөлөл өнгөрсөн оны 10 дугаар сард Завхан аймагт, 11 дүгээр сард АНУ-д Нью Жерси мужид байрлах Дилав хутагтын тэргүүлж байсан Буддын хийдэд ажиллаж, аман түүх цуглуулж, эх материалуудыг судалж, сурвалжлан үзэсгэлэнгийнхээ концепцод оруулсан.

-Олон улсын хурлын хүрээнд мөн Завхан аймагт боловсрол, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна билээ. Орон нутагт ямар ямар ажил өрнөх вэ?

-Хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид, төслийн оролцогч талуудын төлөөлөл Завхан аймагт энэ сарын 14-18-нд ажиллана. Энэ үеэр үзэсгэлэнгийн бичил хувилбарыг аймгийн музейд гаргаж, нутгийн зон олонд толилуулна. Олон нийтийн лекц, уулзалт хэлэлцүүлэг, хээрийн аялал, танин мэдэхүйн цогц үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал, академич Ц.Батбаяр, профессор Кристофер Этвүүд, доктор М.Саруул-Эрдэнэ илтгэгч нар олон нийтэд зориулан лекц уншина.

Дилав хутагт Оуэн Латтиморын хүү Дэвид Латтиморын хамт. Бээжин хот. 1933 он

Улаанбаатар болон Завханы үйл ажиллагааны өөр нэг онцгой зочин бол Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс. Энэ хүний манай төвд хандивласан ховор нандин гэрэл зургийн цуглуулгаас энэхүү төсөл эхэлснээс гадна энэ эрхэм бол Дилав хутагтын маань төрснөөс өөрцгүй хүү Дэвид Латтиморын дунд охин юм. Хутагт эрхэм нөхөр Оуэн Латтиморынхоо ганц хүү Дэвидийг адислаж, Батбилиг хэмээх монгол нэр хайрласан байдаг. Христийн шашны ёсоор бол загалмайлсан эцэг, хүү бололцож, хүү Батбилигтээ Хутагт маш их хайртай байсныг гэрчлэх уярам сайхан захидал олон бий. Дэвид ч мөн адил эцгийн ёсоор хайрлаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд АНУ-д хамт аж төрж, асарч тойлсон байдаг.

-Америк дахь монгол судлалын асуудал энэ удаагийн уулзалт хурлын үеэр хөндөгдөх байх. Ярилцлагын далимд тус улс дахь монгол судлалын түүхэн хөгжлөөс дурдах нь зүй болов уу?

-Америк дахь монгол судлалын шавыг Оуэн Латтиморын санаачилгаар тавьсан гэж хэлж болно. Өөрөө монголч эрдэмтэн, өвөр ази судлаач байсны зэрэгцээ Дилав хутагтаас гадна Хангинын Гомбожав, Онон Өргөнгөө зэрэг нэрт эрдэмтдийг Америкт байр сууриа олоход нь үлэмж хувь нэмэр оруулсан.

Эрдэм судлалын ажлаа явуулахаас эхлээд монгол хэлний хөтөлбөр хүртэл боловсруулж, Америкийн тэргүүлэгч их сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Тэр цагаас хойш Америк дахь монгол судлал эрчтэй хөгжсөн гэхэд болно. Энэ удаагийн хуралд оролцох Кристофер Этвүүд багш бол энэ цагийн монгол судлаач эрдэмтдийг өнгөлж яваа том эрдэмтэн.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын шинэ засгийн бодлогоос улбаатайгаар томоохон их, дээд сургуулиудын хөтөлбөрөөс зарим сургалтыг танах болсон. Үүнд нь монгол судлал ч өртөж байгаа. Тэгэхээр бид өөрсдийн зүгээс идэвх санаачилгатай байж, олон улсын монгол судлалыг бодлогоор дэмжих, залгамж халаа бэлтгэхэд ул суурьтай хандах цаг үеийн шаардлага үүсэж байна.

-Төгсгөлд нь асуухад, төслийн хүрээнд ямар ном товхимол хэвлэгдэх вэ. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг дараа нь хаанаас үзэж болох вэ?

-Эрдэм шинжилгээний хуралд 18 илтгэгч оролцоно. Хурлын илтгэлийн эмхэтгэл англи, монгол хэлээр гарна. Үзэсгэлэнгийн каталоги мөн англи, монгол хэлээр хэвлэгдсэн. Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “Дилова хутагтын захидлууд” номын удаах дэвтэр “Дилав хутагтын баримт бичиг” бүтээл олны хүртээл болж буйг дуулгахад таатай байна. Мөн төслийн гол ажлууд өрнөж буй энэ цаг үед түүхийн ухааны доктор, Элчин сайд Р.Болдын Дилова хутагт түүний “Их тоглолт” бүтээл олны хүртээл болж буй нь бидний ажлыг улам утга учиртай болгож буй. Энэ бүгдийг том зургаар харах юм бол Дилав хутагт судлалыг өргөжүүлэх, дараагийн түвшинд гаргах, залуу судлаачдыг судалгааны эх материалтай болгох, улмаар цаашдын судалгааны зүг чигийг ончтой болгож буйгаараа өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа ажлын ач холбогдол нь оршиж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Шатрын бодлого бодолтын төрлөөр Монгол Улсаас анхны их мастер цолтон төрлөө
Шатрын бодлого бодолтын төрлөөр Монгол Улсаас анхны их мастер цолтон төрлөө
 
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?

Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?

АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна

О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

БШУДХ: Шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдсан асуудал, бодлогын шийдлийн талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа

БШУДХ: Шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдсан асуудал, бодлогын шийдлийн талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг

Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

Статистик өгөгдөл боловсруулах чиглэлээр МУБИС-ийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулав

Статистик өгөгдөл боловсруулах чиглэлээр МУБИС-ийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулав

“Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулав

“Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулав

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

ТББХ: Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

ТББХ: Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт сонсгол өндөрлөв

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт сонсгол өндөрлөв

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урилаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа