АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ.
“БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.
Хятадад хийх Д.Трампын айлчлал тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд товлогдсон гэж Америкийн тал өмнө нь мэдээлж байв. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч 2017 оноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал энэ болно.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!