Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
18 минут 12 секунд
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Нийтлэсэн огноо:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэлж, 13 асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 21 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилсан.

Хуралдаан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 88.9 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, нийт гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, сурон унавал эцэг, эхэд нь, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд насанд хүрээгүй хүүхдүүдэд скүүтэр, мопед, сурон түрээслэвэл тус тус хуулийн хариуцлага хүлээхээр болсныг тодотгоод ийнхүү замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүүхэд, багачуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалсан хуулийг баталж буйг онцолсон.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул /дэлгэрэнгүйг эндээс/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. /дэлгэрэнгүйг эндээс/

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 21 саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн./дэлгэрэнгүйг эндээс/ Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн /дэлгэрэнгүйг эндээс/ тул тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70 хувь нь тогтоолыг төслийг батлахыг дэмжлээ.

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлээ

Дараа нь Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, ажлын хэсгээс бэлтгэсэн татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болох болзошгүй эрсдэл хүндрэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус дансанд орох орлогын 20 хувийг үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг зарчмын зөрөөтэй 3 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан татвар төлөгчдийн банкан дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс гаргуулах татварын өрийн хэмжээг тухайн орлогын 80 хүртэл хувиас хэтрүүлэхгүй гэснийг 50 хувь гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ. /дэлгэрэнгүйг эндээс/

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин татварын үл маргах журмаар татварын данс хаагаад орлого татан төвлөрүүлдэг хувийг 80 хувь болгож оруулж ирснийг ажилчдын цалин, нийгмийн даатгалтай холбоотой зардлыг нь тооцож үлдээх гэдэг агуулгаар 30 хувь болгох санал гаргасныг дэмжиж өгөхийг гишүүдээс хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү үндэстэн дамнасан технологийн компаниудын дижитал үйлчилгээний татварын асуудалд дэлхий даяар шийдэл гаргаад байгааг дурдаад Монгол Улс энэ асуудлыг хэзээ, хэрхэн оруулж ирэхийг тодруулж хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувь эзэмшигч аж ахуйн нэгжүүд болон дансаа хаалгасан аж ахуйн нэгж байгууллагуудын дунд хэчнээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж буй талаар статистик мэдээлэл бий эсэхийг хөндөж, санал хэлсэн. Ингээд хуулийн төслийн талаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсгээс сервер, өгөгдөл хадгалах болон боловсруулах зориулалтын тоног төхөөрөмжийн график тусгай зориулалтын процессор бүхий тооцоолон бодох тоног төхөөрөмжүүдийн элэгдэл тооцох хугацааг 3 жил болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг тодотгоод тухайн жилийн орлогод шатлалтайгаар албан татвар ноогдуулах зэрэг зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг дурдлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашдаа ажлын байр бий болгодог, татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжихэд чиглэсэн бодлогыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хариултдаа, хуулийн төсөлд нэг шатлал нэмэгдэж, 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогод 15 хувийн татвар төлөхөөр болсныг тодотгоод ингэснээр эдийн засагт нийт 0,1 хувийн өсөлт нэмэгдэх, улмаар 246 тэрбум төгрөгөөр татварын ачааллыг бууруулж өгч байгаа гэв. Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

Хуралдаан Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, өндөр үнэлгээтэй суудлын автомашинд ноогдуулах босго үнийг 100 мянган ам.доллар буюу валютаар тогтоосныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн 360 сая төгрөг болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг тодотгоод харин нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах өөрчлөлтэй холбоотой хоёр санал гаргасныг дэмжээгүй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн уг хуулийн бодлогыг хэрхэн шударга байлгах зарчмыг тодруулаад буцаан олголт гэж ярихаасаа илүүтэй анхнаас татварыг 5.0 хувь болгож сууриар нь багасгахад анхаарах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Ингээд хуулийн төслийн талаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишгүүн Р.Батболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг хандивын зардлыг албан татвараас хасаж хөнгөлөх зохицуулалтыг тусгах, үүнтэй холбогдуулан төслийн нэрийг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 22.9 дэх хэсгийн хэрэгжилт хэр байгааг, мөн аж ахуйн нэгжүүд нийтийн төлөө хийсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг нийтийн өмч гэдэг утгаар төр эзэмших, эсэхийг лавлаж байлаа.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн хариултдаа, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийнэ гэдэг нь татварын албанд төлөх гэж байгаа татвараараа нийгмийн сайн сайхны төлөө үндсэн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн агуулгатай. Үүний өмчлөлийг төр бүртгэж авах нь зөв гээд одоогийн байдлаар хуулийн зохицуулалтын хүрээнд 2025 оны тайлан мэдээгээр нийт 304 аж ахуйн нэгжээс 103,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх хүсэлтийг татварын албанд ирүүлсэн гэж байлаа. Ингээд хуулийн төслийн талаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д “Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу Төсвийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ. Мөн ажлын хэсгээс хувь хүний орлогын албан татварт ноогдуулах хувь хэмжээг 1.0 хувь болгох зохицуулалтыг 4-5 шатлалтай болгох буюу сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод 0 хувиар, 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх орлогод 1.0 хувиар албан татвар ноогдуулах хувь хэмжээг нэмэх зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр өөрчлөх, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд боловсруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Мөн нэгдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан төрөөс олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хадгалуулсан хадгаламжийн хүүгийн орлого, татварын жилийн баталгаажсан тайлангаар 400 сая хүртэлх төгрөгийн албан татвар ноогдох орлоготой хувь хүний хүсэлтэд үндэслэн түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлох зэрэг зарчмын зөрүүтэй есөн санал гаргасны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг онцолсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлснээр хуралдаан түр завсарлав .

Эх сурвалж: parliament.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав