ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 4 секунд
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.16) 56.3 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Үүний дараа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь Монгол Ардын намын бүлэг тав хоногийн завсарлага авав.

Байнгын хороо үргэлжлүүлэн, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тус салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг дурдаад, нэн тэргүүнд “Нэг бодлого-Есөн ажил-Гурван зарчим”-ын хүрээнд 139 ажил үйлчилгээг хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа. Тэрбээр, уян хатан, тогтвортой тарифын бодлого, хүнээс хамаарал багатай технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээний систем шинэчлэл эхлүүлсэн гэв.

Эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжиж, хувийн хэвшлийнхний оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хүний нөөцийн бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг чухалчилж байгаагаа сайд онцлов. “Нэг бодлого” гэдэгт эрчим хүчний шилжилтийн стратеги, нэгдсэн бодлогоо багтааж, 2050 он хүртэлх нэгдсэн системын чадлын балансын таац боловсруулах, устөрөгчийн хэрэглээ, үйлдвэрлэл, экспорт, цэвэр эрчим хүчний шилжилтийн цаглавар, салбарын шинэчлэл, зураглал, бүсчилсэн хамтын ажиллагааг тусгажээ.

Харин есөн ажлынх нь нэгт, тарифын бодлого, зах зээлийн шинэчлэл, хоёрт, ухаалаг эрчим хүчний систем, гуравт, тархмал эх үүсвэрийг дэмжих, талын эрчим хүч, бие даасан шийдэл бий болгох, дөрөвт, эрчим хүчний эх үүсгүүр, дэд бүтцийг байгуулах, тавд, шинэ технологи нэвтрүүлэх, зургаад, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, долоодугаарт, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх, салбараа чадавхжуулах, наймд, салбарын засаглалыг сайжруулах, есдүгээрт, эрх зүйн орчны шинэчлэл төлөвлөгджээ.

Улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,936 МВт-д хүрсэн. Эх үүсвэрийн хувьд 82 хувийг нүүрсээр, 8.2 хувийг салхин цахилгаан станцаар, 8.1 хувийг нарны эрчим хүчээр, 1.4 хувийг усаар бий болгодог. Цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдэж, зөвхөн Улаанбаатар хотод жилд 190 гаруй Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогддог.

Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц, Сонгино 80 МВт, Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станц, Дорноговьд 30 МВт-ын, Хөвсгөлд 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорнодод 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Завханд 22 МВт-ын станц шинээр ашиглалтад оруулсан боловч нөөц, чадал хүчин мөхөс хэвээр байгаа. Хүлээгдэж буй хүсэлт 2266 МВт гэдэг нь одоогийн хэрэглээнээс ч давсан үзүүлэлт. Иймд яаралтай арга хэмжээ авч, ажиллаж эхэлсэн. Салбарын 27 төрийн өмчит үйлдвэр, компани өвөлжилтийн бэлтгэл хангаж, 26 хувийн гүйцэтгэлтэй яваа. Нийт 19 нэр төрлийн 1,440.8 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлсэнээр эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний найдвартай ажиллагаа дээшилнэ. Зөвхөн энэ онд 360.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Ер нь энэ салбарт үүссэн асуудал олон жилийн турш хуримтлагдсан онцлогтой учраас хэн нэгнийг буруутгахаас илүүтэй, бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Эрчим хүчний сайд илтгэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, Бөөрөлжүүтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж, шинэ хуулийн төслийн талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат, иргэдийн эрчим хүчний хэрэглээг үнэн зөв тооцох, үнэ байнга нэмж байгааг, жил бүр аргацааж ирсэн ч иргэд өвөл цахилгаангүй, зутардаг хэвээрээ гэсэн асуудлыг хөндөв. Гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх жилтэй харьцуулахад хоёр хувь хоцорч явааг шүүмжиллээ.

Энэ үеэр Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга С.Бямбацогт хүрэлцэн ирж, Эрчим хүчний сайдаас асуулт асуусан. Тэрбээр, өнөөдөр нэн шаардлагатай учраас УИХ энэ асуудлыг сонсож байгаа. Гэтэл таны танилцуулга хэт ерөнхий байна. Тиймээс аль болох шийдлээ ярья. Нэг жилийн өмнө станцад гарсан ослыг яаралтай арга хэмжээ авч, ТЭЦ-3 станцын санхүүжилтийг шийдсэн. Бүтэн жилийн хугацаанд юуг шийдэв, ирэх өвөл Улаанбаатар хот хөлдөхгүй байх, оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахгүйн тулд нарийвчилсан, тодорхой шийдэл юу байна гэж тодрууллаа. Эрчим хүчний сайд хариулахдаа, таван аймгийн нийт 220МВт хүчин чадалтай эх үүсвэр бий болгохын тулд яаралтай зарлаж, гэрээлнэ. Бүх хүчээ дайчилж ажиллана. Осол, гэмтэлтэй холбоотой ажлын гүйцэтгэл 45 хувийн явцтай, гэрээнд зааснаар 12 дугаар сард дуусаж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэв.

Ирэх өвөл нийслэлчүүдийг эрчим хүчээр таслахгүй байх үүрэг, даалгаврыг УИХ-аас өгөх, тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулах нь зүйтэй, эрчим хүчний асуудлыг талууд бүгд анхааралдаа авж, ажиллах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын дарга С.Бямбацогт илэрхийллээ. Хэрвээ ийм шийдвэрийг парламент гаргавал ихээхэн дэмжлэг болно, 620 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах, бүх асуудлаа тусгуулах саналтай байна гэж Б.Найдалаа сайд хариулав.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, үнэ тарифыг 5 хувь нэмсэн учир шалтгааныг тодруулав. Хэрэглэгчдэд дарамт багатай байлгах үүднээс олон улсын байгууллагаар судалгаа хийлгэсний үндсэн дээр ийнхүү нэмсэн гэсэн хариуг Засгийн газрын төлөөлөл өгсөн юм.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг, өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж мэдээлэл хийснийг онцлоод, тус яаманд шилдэг менежер очоод ч эрсдэл, алдагдал, хулгай зогсох эсэхэд эргэлзэж буйгаа, үүнийг зогсоохгүй бол асуудал хэвээр үлдэх тухай, иргэдийн нуруунд ачаа дарамт болж байгааг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, эрчим хүчний салбарт хэмнэлтийн горим баримталж, аудитын дүгнэлт, УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах талаар тодрууллаа. Хуралдаан төгсгөлд Байнгын хорооны хуралдаан даргалагч Д.Үүрийнтуяа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь улс орны бодлогын асуудал гэдгийг онцлоод, хуралдаанаар хөндсөн асуудалд анхаарахыг сануулав.

Эх сурвалж: parliament.mn

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо