“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК нь 2026 онд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах соёл урлаг, спорт, олон нийтийн болон бусад төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогчид холбогдох хүсэлт болон шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн ирүүлэх бөгөөд төслийн танилцуулга, өмнө хэрэгжүүлсэн ижил төрлийн ажлын туршлага, санхүүгийн чадвар болон бусад холбогдох мэдээллийг үнэлгээний үндсэн шалгуур болгон авч үзнэ.
Материалыг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хүлээн авч, 2026 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цаг хүртэл цахим болон цаасан хэлбэрээр ирүүлэх боломжтой.
Сонгон шалгаруулалтын үр дүнгээр шаардлага хангасан оролцогчидтой хамтран ажиллаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны 8 болон 9 дүгээр саруудад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн хуваарь, ашиглалтын өдрүүдийг баталгаажуулах юм.
Арга хэмжээ зохион байгуулах өдрийн сонголтууд:
- 2026 оны 8 дугаар сарын 01
- 2026 оны 9 дүгээр сарын 12
Материал хүлээн авах болон сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн албан ёсны сувгуудаас авах боломжтой.
Холбоо барих утас: 7700-1212, 8006-7592
И-мэйл: [email protected]
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Стадион Оргил ТӨҮГ
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!