ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 23 секунд
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
Нийтлэсэн огноо:

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаан 11.10 цагт УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр, Д.Энхтуяа нар ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Н.Мягмар, Ц.Уртнасан нарын нэр дэвшигчийн сонсголыг хийх гэж байгааг сонсгол даргалагч танилцуулаад, сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээлэл болон сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг www.parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулан олон нийтэд хүргүүлсэн бөгөөд уг сонсголд оролцох оролцогч, ажиглагч бүртгүүлээгүй гэдгийг дурдсан.

Энэ сонсголоор нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг тодотгоод сонсголыг эхлүүлсэн юм.

Сонсгол даргалагч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Н.Мягмарыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, нэр дэвшигч Н.Мягмар тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагад олон жил ажилласан туршлага, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан мэдлэг чадвараа ашиглан сонгуулийн тогтолцооны хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулахыг зорино хэмээсэн.

Мөн хараат бус байдал, хууль дээдлэх зарчим, ил тод байдал, хариуцлагыг үйл ажиллагааныхаа үнэт зүйл болгон баримталж, иргэдийн сонгох эрхийг бүрэн хангах, сонгуулийн байгууллагын нэр хүнд, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, Монгол Улсын ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө мэдлэг, туршлагаа зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Сонгуулийг шударга явуулахын тулд хэрхэх нь зүйтэй вэ хэмээн асуусан. Сонгуулийн үеэр мөнгө тараасан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан ч усанд хаясан чулуу мэт алга болдгийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан.

Нэр дэвшигч Н.Мягмар, Мөнгө тараалттай холбоотой хэрэг зөрчлийг Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгах үүрэгтэй. Шалгах асуудал хуулийн дагуу явсан эсэхэд хяналт тавьдаг прокурорын байгууллага бас бий. Хэрэв хууль хяналтын байгууллагууд хэрэг, зөрчлийг шийдвэрлээгүй бол давж заалдах журмаараа хуулийн дагуу хандах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаасаа сонгуулийн шударга үр дүн хүлээж байгаа сонгогчид ийм үйлдэл хийж байгаа нэр дэвшигчдэд саналаа өгөхгүй байх, ийм явдал дахин гаргуулахгүй байх чиглэлээр улс төрийн намуудын удирдах байгууллагуудад гомдол гаргах зэргээр сонгогчид ямар арга хэмжээ болох талаар мэдээлэл хүргэж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна хэмээсэн.

УИХ-ын гишүүд нэр дэвшигч Н.Мягмараас асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сонсгол даргалагч Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Ц.Уртнасанг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, нэр дэвшигч Ц.Уртнасан тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, институцийн хараат бус байдал, тогтвортой хөгжлийг хангах, олон улсын сайн туршлага, стандартыг нэвтрүүлэх, сонгогч төвтэй үйл ажиллагааг төлөвшүүлэх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллах болно. Ардчиллын чанар нь зөвхөн сонгуулийн үр дүнгээр бус, харин сонгуулийг зохион байгуулж буй байгууллагын шударга байдал, чадавх, хараат бус байдал, олон нийтийн итгэлцлээр хэмжигддэг. Иймээс эдгээр үнэт зүйлсийг бэхжүүлэх нь миний үйл ажиллагааны тэргүүлэх зорилт байх болно. Мөн Монголын ард түмний хөгжин дэвжих хүсэл тэмүүлэл, ардчилсан хөгжлийн үнэт зүйлсийг бататгах үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлагаа зориулж, Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшүүлж буй байгууллагынхаа итгэл найдвар, хүлээлгэсэн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, төрийн албаны ёс зүй, хараат бус байдал, мэргэжлийн зарчмыг эрхэмлэн ажиллах болно хэмээн танилцуулсан. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг зөвхөн сонгуулийн өмнөх нэг сар биш дөрвөн жилдээ явуулдаг байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, ийм ажлыг явуулахад Сонгуулийн ерөнхий хорооны төсөв хангалттай гэж үзэж байна уу хэмээн асуусан.

Нэр дэвшигч Ц.Уртнасан, Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш зохион байгуулагдсан бүх сонгуулиудад сонгогчдын оролцоо буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Сонгогчдын ирц, оролцоо нь ардчиллын үнэт зүйл нийгэмд хэр хэрэгжиж, сонгууль ардчилсан утгаараа зохион байгуулагдаж байгааг хэмжих шалгуур гэж үздэг. Нөгөө талаас сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн мөрийн хөтөлбөр гэх мэт сонгуулийн олон оролцогч талуудын хүчин зүйлээс хамааралтай. Түүнчлэн манай сонгогчдын улс төрийн боловсрол, оролцоо сул байгаа.

Цаашид иргэдийн улс төрийн боловсролыг сайжруулах гарцаагүй шаардлага байна. Бүх шатны боловсролын тогтолцоогоор дамжуулан иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн оролцоог сайжруулах арга хэмжээг авах ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас СЕХ-ны гишүүнээр сонгогдож ажилласан тохиолдолд сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллана. Энэ чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулахад төсвийн хүрэлцээгүй байдал нөлөөлөх ч сонгогчдыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхээ оролцоотойгоор хийх бололцоо бий гэж үзэж байна гэсэн хариулт өгсөн.

Ийнхүү хоёр нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсгол өндөрлөж, Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттайгаар хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Эх сурвалж: parliament.mn

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав