ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 22 секунд
ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Нийтлэсэн огноо:

ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.06.26) хуралдаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Саранчулуун, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Д.Рэгдэл, Б.Бат-Эрдэнэ, Х.Жангабыл, М.Сарнай, Ж.Галбадрах, Ч.Ундрам, Ц.Мөнхтуяа, О.Номинчимэг нарын буюу 57.1 хувийн ирцтэй хуралдав.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2025 он нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийлээ. Тэрбээр танилцуулгадаа 2025 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 30.3 их наяд төгрөг, нийт зарлага 31.3 их наяд төгрөгт хүрч, 1.03 их наяд төгрөгийн буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 1.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсныг дурдаж, улсын төсвийн орлого 95.9 хувь, зарлага 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ. Хөрөнгө оруулалтын 729 төсөл, арга хэмжээнд нийт 4.01 их наяд төгрөгийн санхүүжилт олгож, 1,800 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 110 мянган ажлын байрыг хадгалан, 490 барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрн танилцуулав. Нэгдсэн төсөв болон Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитаар шилэн дансны мэдээллийн ил тод байдал сайжирсан ч хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд мэдээллээ бүрэн байршуулаагүй, улс төрийн намуудын төсвийн санхүүжилтийн зарцуулалтын хяналт, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлсэн 611 төслийн 80 хувь нь боловсрол, зам тээвэр, хот байгуулалт, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт төвлөрчээ. Гэвч санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд дуусахаар төлөвлөсөн төслүүдийн хэрэгжилт 75.1 хувьтай байна. Иймд төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, барилгын чанар, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр 35 зөвлөмж хүргүүлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23 сургууль, 20 цэцэрлэг, 10 эмнэлэг, найман соёлын төв, 36 дэд станц ашиглалтад орж, 330.3 км хатуу хучилттай автозамын ажил хийгджээ.

Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд өмнөх аудитын зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдсаар байгааг Ерөнхий аудитор онцлов. Мөн түүхий эдийн орлогоос хэт хамааралтай төсвийн төлөвлөлтийг өөрчлөх, Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан төсөвлөлтийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын хяналт, хариуцлагыг сайжруулах, хугацаа хэтэрсэн авлагыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Сангийн сайдын танилуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранулуун, Б.Пунсалмаа, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт авч үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Үндэсний аудитын газрын эрх мэдэл, төрийн өмчит компанийн захирлуудын цалингийн хэмжээ, гадаад зээлийн ашиглалт, үр нөлөө, элсэлтийн ерөнхий шалгалтын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртэх хүртээмж, үйлдвэрлэлийн осол, халамжийн үйлчилгээний үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт, мөн иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх байдал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн өсөлтөд хийсэн аудит, түүнд өгсөн зөвлөмж, шийдвэрийн биелэлт ямар байгаа, мөн боловсролын зээлийн сангийн санхүүжилт, эргэн төлөлт, сонгон шалгаруулалтын ил тод байдал, тогтолцооны шинэчлэл зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулж, хэрэгжээгүй зөвлөмж, төрд учруулсан хохирлыг барагдуулах талаар хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна гэлээ. Төрийн өмчит компанийн удирдлага сарын 64.9 сая төгрөгийн цалин авч байгаа тухай асуудлын хувьд энэ дүн нь сарын үндсэн цалин бус урамшуулал, нэмэгдэл зэргийг нийтэд нь хамруулсан жилийн нийт орлогын дундажлан тооцсон дүн гэв. Мөн тэрбээр гадаадын зээлийн ашиглалт, хөрөнгө оруулалтын аудитын хяналтыг эрчимжүүлэх, төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх байдал хавтгайрсанд дүгнэлт хийх, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй явуулж, бодит шийдэл гаргадаг байх эрх зүйн өөрчлөлт шаардлагатай зэргийг дурдлаа.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Эх сурвалж: parliament.mn

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав