Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, төр, захиргааны байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын төлөөлөл болон албаны бусад хүн, иргэдийн төлөөлөл оролцлоо.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!