Наадам өндөрлөж, намар айсуй. Энэ үеэс л өвлийн бэлтгэл бодитоор эхлэх учиртай.
Гэвч жил бүр өвөл болохоор л тог, дулаан тасарч, зам мөстөж, хот түгжирч, утаа нэмэгддэг. Тэр болгонд "гэнэтийн өвөл" ирсэн мэт сандарч, арга хэмжээ авдаг дүр зураг өөрчлөгдсөнгүй.
Энэ өвөл өмнөх жилүүдийн алдаа давтагдахгүй гэх баталгаа бий юу? Эрчим хүч, дулаан, замын арчилгаа, утаатай тэмцэх ажил хэр хэмжээнд явж байна вэ?
Өвөл бол жил бүр ирдэг. Харин бид жил бүр бэлтгэлгүй угтсаар байх уу, эсвэл энэ удаа асуудлаа өвөл болохоос нь өмнө шийдэх үү гэдэг л хамгийн том асуулт байна.
Г.Энхбаяр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!