МЭДЭГДЭЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
МЭДЭГДЭЛ
Нийтлэсэн огноо:

МЭДЭГДЭЛ

Хэвлэл мэдээлэл, цахим орчинд нийслэлээс дуудлага худалдаагаар “Эхлэл брэнд” ХХК-д худалдан борлуулсан газар болон тухайн газар дээр хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээллийг тарааж байгаатай холбогдуулан дараах тайлбар, мэдээллийг гаргаж байна.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолоор тус комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах” тухай 73 тогтоолыг хүчингүй болгосноор нийслэлийн өмч болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 3150м2 хэмжээтэй газар бүхий Эмийн үйлдвэрийн 2 давхар барилгыг нурааж, Газрын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолд заасныг үндэслэн дээрх газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, нийт 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос “Эхлэл брэнд” ХХК нь 9,323,520,000 /есөн тэрбум гурван зуун хорин гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнийн саналаар ялагчаар шалгарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/910 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар газар эзэмших эрх олгож, тухайн газрыг хүлээлгэн өгсөн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэнээс Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн маргаан үүсгэсэн бөгөөд шүүгчийн захирамжаар “Эхлэл брэнд” ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна.

Тодруулбал “Эхлэл брэнд” ХХК-д худалдсан 3150 м² газар нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид байсан газар бөгөөд дуудлага худалдаа болон дуудлага худалдаагаар зарагдсан газартай холбоотой хууль хяналтын байгууллагад үүсгэсэн ямар нэг маргаан байхгүй байна.

“Эхлэл брэнд” ХХК-ийн газар эзэмших эрх нь хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны үр дүнд шинээр, бие даан үүсэж, дуудлага худалдааны төлбөрийг бүрэн төлж, холбогдох гэрээ байгуулснаар баталгаажсан болно.

Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн дуудлага худалдаагаар ялагч болсон газар эзэмших эрх болон холбогдох гэрээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, эсхүл хязгаарласан эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй бөгөөд уг эрхийг цуцлах, түдгэлзүүлэх, хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд “Эхлэл брэнд” ХХК-ийн “Монастери тауэр” орон сууцны төсөл нь хууль ёсны бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу олж авсан газар эзэмших эрхэд үндэслэн хэрэгжиж байгаа төсөл болохыг мэдэгдэж байна.

Дээрх төслийн талаарх мэдээллийг иргэд та бүхэн албан ёсны эх сурвалжаас нягтлан авч, олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээлэлд автахгүй байх нь зүйтэй.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна