Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ
Огноо
Унших
4 минут 4 секунд
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ
Нийтлэсэн огноо:

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуульд 40 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон системийг суурилууллаа. Ингэснээр 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгааны хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангадаг Чингэлтэй дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна. Төслийг Австралийн Элчин сайдын яам, Чингэлтэй дүүрэг, “Азийн сан”, “Зориг сан”-гийн дэмжлэгтэйгээр “Энх Орчлон Хөгжил” ТББ, “Women Leadership” хөтөлбөрийн оролцогчид "Prime Solar" компанитай хамтран хэрэгжүүллээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Бид өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийг нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлсэн бол энэ жил 61 дүгээр сургуулийг тус системд холболоо. 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон системийг суурилуулснаар сургуулийн цахилгааны зардлыг бууруулж, дүүрэг болон сургуулийн төсөвт хэмнэлт бий болгох боломж бүрдэж байна. Энэхүү төсөл нь Засгийн газраас дэвшүүлж буй “Ногоон сургууль” бодлогын хүрээнд хэрэгжиж буй сайн жишиг, бодит кейс болж, цаашид бусад сургуулийг ч сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх эхлэл тавигдаж байна гэж харж байна” гэв.

“Нартай сургууль” төслийг санаачлагч Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл. Систем нь эхний дөрвөн жилд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, дараагийн 20 жилийн хугацаанд хэмнэлт бий болгох боломжтой” гэлээ.

Австрали Улсын Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур “Австралийн Засгийн газар, Австралийн Элчин сайдын яамны зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой. Энэ хүрээнд “Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү төсөл нь манай хоёр улсын хамтын ажиллагааны тусламжийн хөтөлбөрийн нэг хэсэг болж хэрэгжиж байна. Хэрэв төсөл үр дүнтэй хэрэгжвэл цаашид цар хүрээг нь өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой. Австрали, Монгол Улсын цаг агаар тодорхой хэмжээнд төстэй. Цэлмэг хөх тэнгэр, хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчийг ашиглах нөөц боломж өндөр. Тиймээс энэ төсөл Монгол Улсад тохиромжтой, бодит үр дүн авчрах шийдэл гэж бодож байна” гэсэн юм.

“Нартай сургууль” төсөл нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглан сургуулийн урсгал зардлыг бууруулаад зогсохгүй, хэмнэлтийг бий болгож боловсролын орчинд дахин хөрөнгө оруулах боломжийг бий болгож буй тогтвортой шийдэл гэдгийг албаныхан онцолж байлаа.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая“ уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

Хил хязгаарыг үл мэдэх шороон шуурга

Хил хязгаарыг үл мэдэх шороон шуурга

Хорооны нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

“Чөлөөлье“ үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

УИХ-ын гишүүн, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудлаар 41 хууль батлууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө

Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Залилагчдын арга улам бүр нарийссаар байна

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа