Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ
Огноо
Унших
4 минут 49 секунд
Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ
Нийтлэсэн огноо:

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо.

Иргэдийн хүсэлт, гомдол хуваарилагдсан 22 удирдах албан тушаалтны шийдвэрлэлт нээлттэй байна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна [email protected] и-мэйл хаягаар холбогдох боломжтой. 150150 дугаарт иргэд зөвхөн зурвас илгээнэ. Ирсэн санал, хүсэлт, гомдлыг нийслэлийн эрх бүхий 22 албан тушаалтан хариуцаж, харьяа газар хэлтэс рүү хуваарилан, ажлын тав хоногийн дотор хариу өгөх юм.

“Хотын дарга сонсож байна” платформ нь олон нийтийн байнга шүүмжилдэг нийслэл хүнд сурталтай байна, иргэдийнхээ санал, хүсэлт, гомдлыг сонсохгүй байна гэх асуудлыг цэгцэлж, засаглалын шинэ формат гаргах зорилготой гэдгийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Хүсэлт, гомдол хуваарилагдсан 22 удирдах албан тушаалтны шийдвэрлэж буй асуудлын мэдээлэл нээлттэй байна.

“Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.

Иймд сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллага, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Сургууль хүрэх зам” төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийн эрсдэлийг бууруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна” гэв. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

“Сэлбэ таван шатлалт усан сан” төслийн газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх талаар дахин судалж, танилцуулахыг үүрэг болгов

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүд газрын гэрчилгээгүй тул чөлөөлөхөд хүндрэл үүссэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Энэ ажлын нөлөөлөлд нийт 39 нэгж талбар өртсөнөөс нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар найман нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн бөгөөд хоёр нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлж, 29 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна. Үерийн барилга байгууламжийн нөлөөлөлд өртөөгүй боловч орц, гарц хаагдах эрсдэлтэй 24 нэгж талбар, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй 51 айл байгаа бөгөөд газар дээрээ олон жил амьдарсан, өрхийн амьжиргааны түвшин доогуур зэрэг шалтгааны улмаас албадан чөлөөлөх ажил хүндрэлтэй байна” гэв.

Ингээд Зөвлөлийн гишүүд санал хэлж, төслийн трасст өөрчлөлт оруулалгүйгээр газрыг чөлөөлөх боломжийн талаар дахин судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын дараагийн төлөвлөгөөний талаар нийслэлчүүдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Тухайлбал, амьдарч байгаа газар нь ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгосноор иргэд ажил, амьдралаа төлөвлөхөд хүндрэл чирэгдэлгүй байх болно. Ингэснээр хувийн хэвшлүүд ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө тооцоолно. Энэ намар ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа танилцуулна” гэлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

“Хуурамч төрх” богино хэмжээний рийл олон ангит кино гарч эхэллээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов

А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав

“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна

Э.Батшугар: “COP-17”-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

COP17-ын бүртгэл: 15,107 оролцогчийн бүртгэл баталгаажжээ

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

COP17-д зориулсан “залхуу“ хөтөч

COP17-д зориулсан “залхуу“ хөтөч

Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв“-ийн төслийг танилцуулна

“COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая“ уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ