Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
Огноо
Унших
15 минут 15 секунд
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
Нийтлэсэн огноо:

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын ес дэх өдөр “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болж байна.

СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцах “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Дээд түвшний энэхүү панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлсэн юм.

Панел хэлэлцүүлэгт Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар оролцож, хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Улс төрийн болон парламентын манлайлал хамтарснаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хэрхэн хурдасгаж, COP17 бага хурлын зорилгыг бодит үр дүнд хүргэх талаар Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ амаргүй хэдий ч нэн тэргүүнд нийгмийн зөвшилцлөөр дийлэнх нь хүсэл эрмэлзэлээ нэгтгэсэн байх нь зүйтэй. Олонхийн энэхүү хүсэл эрмэлзэллийг бодит үйл хэрэг болгох, манлайлах, улмаар тулгарах олон сорилтыг даван туулахад хувь улс төрч иргэний зориг гаргах хэрэгтэй болдог” гэлээ. Дээрх сэдвийн хүрээнд нэгэнт тодорхойлогдсон бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтээр хүсэж буй эрс шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх төрөл бүрийн механизмууд буюу яриа хэлцэл, парламент дотроо хүсэл зоригоо илэрхийлж, бусад гишүүдэдээ ойлгуулан хамтрах, мөн ард иргэдэдээ тайлбарлах зэргээр талуудыг холбох гүүр болох улс төрчийн болон парламентчийн манлайлал байх болно хэмээв. Уг сэдвийг иргэн бүрийн анхаарлын төвд оруулж, өрх бүрийн өдөр, оройн хоолны ширээнийхээ ард ярилцдаг сэдэв болгож өдөр тутмын амьдралтай нь уялдуулж чадвал парламентын гишүүн нийгмийн дэмжлэгийг хүлээх, улмаар сонгогчидтойгоо ойлголт, хүсэл эрмэлзлэл нэгтэй болж, энэ нь дараа дараагийн улс төрийн үйл ажиллагааных нь чиглүүлэг болох боломжтой талаар дурдаж байв.

Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам дээрх сэдвийн хүрээнд өөрийн орны туршлагыг хуваалцсан юм. Египет Улс нь 120 сая хүн амтай ч усны хомстол нэн тулгамдсан асуудал байдаг байна. Үүний хажуугаар байгаль орчин, экосистемийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх нь сорилт бөгөөд үүн дээр парламент, Засгийн газар, мэргэжлийн холбоод ойлголтоо нэгтгэн, зорилтоо хамтдаа тодорхойлохдоо иргэдийнхээ оролцоог хангаж чадсан гэв. Үүний үр дүнд “Усны шинэчлэл 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хиймэл дагуул болон дрон ашиглан судалгааг богино хугацаанд, бодитой, үр дүнтэй хийж байгаа давуу талтайг тэмдэглэж байв. Техник, технологийн дэвшлийг ашиглахын зэрэгцээ талуудын оролцоог хангасан шийдвэр нь нэн чухал болохыг тэрбээр тэмдэглээд, парламент нь Засгийн газартайгаа зохистой түвшинд хамтран ажиллаж байгаа хэмээгээд, үүнд улс төрийн манлайллыг хэн түүчээлэх нь чухал байсан талаар Египет Улсын туршлагыг хуваалцсан.

Оролцоог хангасан засаглалын загварын талаарх чиглүүлэгчийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн дарга М.Мандхай хариулт өгч, Монгол Улсын Их Хурлын болон монгол малчдын туршлагаас хуваалцав. Ган гачиг, зуд турхан буюу хүрээлэн буй орчны сорилт нь хүн төрөлхтний хувь шинэ зүйл биш бөгөөд ган, зудын дараа хөдөө аж ахуйн салбарт хүндрэл нүүрэлж, энэ нь хүнсний хангамжийн асуудал болоод, улмаар эдийн засагт инфляц хэлбэрээр нөлөөлдөг гинжин хэлхээ хэлбэрийн хамааралтай байдгийг дурдсан. Засаглалын загвар, хандлагын хувьд тулгамдсан үед нь гэнэтийн хариу арга хэмжээ авахаас илүү угтаж бэлтгэх, урьдчилан арга хэмжээ авах нь чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Парламентын түвшинд эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсвийг батлахын зэрэгцээ баталсан хууль тогтоомж нь бодит амьдрал дээр хэрэгжиж, үр дүн гарч байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, иргэд болон орон нутгийн оролцоог хангах үүрэгтэй талаар дурдсан.

Мөн тэрбээр малчдын оролцоонд суурилсан хамтын засаглалыг бэхжүүлэх, хот айл, анхдагч холбоо, нэгдсэн холбоог бэлчээрийн төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, хяналт, хариуцлага, мониторинг, маргаан шийдвэрлэлт, нөхөн сэргээлтийн бодит оролцогч болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Нэгэнт эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд орон нутгийн захиргаа болон малчид, тэдний төлөөллийн байгууллагын хамтын шийдэл, менежмент, оролцоог хөгжүүлэхэд чиглүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Парламент хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд нүүдлийн мал аж ахуй, тогтвортой бэлчээрийн засаглалыг хэрхэн бэхжүүлж, газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтын шийдлийг улс орон бүр өөрийн онцлогт нийцсэн байдлаар эрэлхийлж байгаа хэдий ч бидний туршлага, сургамж харилцан адилгүй болохыг дурдсан. Тиймээс энэхүү форум нь хууль тогтоомж, бодлого, төсөв болон парламентын хяналтын сайн туршлагыг харилцан солилцож, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чухал боломж гэв.

Панел хэлэлцүүлгийн үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Панел хэлэлцүүлгийн оролцогчид улс төрийн болон парламентын манлайллыг нэгтгэн цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хэрхэн хурдасгах талаарх санаачилга болон тус бүрийн туршлагаа хуваалцаж буйг тэмдэглэв. Нэн тэргүүнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдээ төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатайг дэлгэрэнгүй тайлбарласан. Засгийн газар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлдог бол парламент талуудын оролцоог хангасан шийдвэр гаргадгаараа онцлогтой. Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээнд хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлж, урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бий болгохын ач холбогдлыг дурдаж, чухалчилж байв. Парламентууд, Засгийн газрууд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг ч үүний хажуугаар хүрээлэн буй орчин, уур амьсгалын асуудлыг орхигдуулахгүй байх нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэж байсан юм.

Хатагтай Ясмин Фуадын мэндчилгээний дараа панел хэлэлцүүлэг үргэлжилж, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийллээ. Ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улс НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлыг зохион байгуулах аж. Дараагийн бага хурлыг зохион байгуулах улсын төлөөллийн хувиар хатагтай Нилхан Аяан байр сууриа илэрхийлж байлаа. Газар, хөрсний доройтлыг тэрбээр онцлоод энэ нь өрх бүрийн амьжиргаа, орлого, ажлын байртай холбогддог, улмаар хүнсний хангамжийн тогтолцоонд нөлөөлдгийг, цаашлаад ирээдүйн сорилт болдог талаар дурдав. Байгаль орчны асуудал нь алсаараа нийгмийн тогтвортой байдлыг суурь болдог, хүн төрөлхтний сайн сайхан аж төрөлд нөлөөтэйг тооцож, парламент оролцоо, нөлөөллөө үнэлэх шаардлагатайг хэлж байлаа.

Парламент нэн тэргүүнд хууль тогтоомжийг баталдаг, төсвийг шийдвэрлэдэг. НҮБ-ын конвенцуудад байгаль орчныг хамгаалах үйлсийг хөгжил дэвшилтэй хэрхэн уялдуулах талаах тодорхой чиглүүлсэн байдаг гэв. Хөгжил цэцэглэлт гэдэг нь үндэсний нөөц баялгаа хамгаалангаа бүтээмжээ дээшлүүлэх, ирээдүйн иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалах, газар, ус, ойн нөөцөө хамгаалж, өвлүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх асуудал хэмээгээд “Итгэлцэл, тэнцвэр, нөхөн сэргээлтийн талаарх үзэл баримтлал нэн чухал. Байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээн, тэнцвэрийг хангах нь бидний үүрэг” хэмээв. Парламент НҮБ-ын конвенцуудад нийцсэн, үндэсний хууль тогтоомжийг батлахыг эрхэмлэхийн сацуу төсвийг оновчтой, зохистой хуваарилах, тэр дундаа шинжлэх ухаан, судалгааны салбарт төсөв, хөрөнгө хуваарилах, улмаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах замаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндэсний болон олон улсын түвшинд үүрэг оролцоотой байснаар даян дэлхийн энэхүү үйл хэрэгт парламентууд манлайлах боломжтойг хэлсэн. Түүнчлэн цөлжилт, газрын доройтол, ган гачигт өртөж буй иргэд, эмэгтэйчүүд, залуус зэрэг нийгмийн бүлэг бүрийн, оролцогч тал бүрийн, хувийн хэвшлийн дуу хоолойг парламент, парламентчид сонсож, шийдвэр гаргахдаа тэдгээрийн оролцоог хангаж байхын чухлыг тэрбээр онцолсон.

Бүгд Найрамдах Турк Улсад сайн үйлсийн сангийн шугмаар олон арга хэмжээ хэрэгжүүлдэг сайн туршлагатайг тэрбээр дурдаад “Үндэсний зөвшилцөл-үйл хэрэг” хэмээн уриатайгаар НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлын зохион байгуулах гэж байгааг дурдсан. Амжилтыг үр дүнгээр хэмжих тул Улаанбаатарын Талуудын хурлаар эхлүүлсэн үйл хэргийг БНТУ-ын Анаталия хотод болох НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлаар үргэлжлүүлэн, дүгнэх талаар хатагтай Нилхан Аяан хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа панел хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгч, хатагтай Сандхя Баласубрахманьямын асуултад Э.Болормаа гишүүн хариулахдаа “Хуулийн төслийг парламентын хэлэлцүүлгүүдэд бэлтгэх үйл хэрэгт Монгол Улсын Их Хурлын 20 гаруй гишүүн идэвхтэй, хариуцлагатай оролцсон. Анхдагч энэхүү хуулийг батлахад идэвхтэй оролцсон гишүүдэдээ талархал илэрхийлье. Ажлын хэсгийг би ахалж ажилласан” хэмээв. Монгол орны экосистемийн өнөөгийн нөхцөл байдал нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг батлах шалтгаан болсон талаар дурдаж, холбогдох тоо баримтыг дурдсан. Хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө олон улсын карбон зах зээлд оролцдог хувийн хэвшлүүд манай улсад байсан, хүлэмжийн хийг бууруулах олон улсын механизмд Монгол Улс оролцох боломжтой хэмээн үзсэн талаараа дурдаад Монголын парламент эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой байсныг дурдсан. Тэрбээр энэ чиглэлээрх үндэсний эрх зүйн орчноо бүрдүүлэхээр зэхэж буй парламентуудад амжилт хүсэв.

Дээд түвшний панел хэлэлцүүлгийн чиглүүлэгч, НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан Монгол Улсын Их Хурлын амжилтыг сайшааж байв.

Ийнхүү улс төрийн болон парламентын манлайллыг нэгтгэн цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хурдасгаж, COP17 бага хурлын зорилгыг бодит үр дүнд хүргэх талаарх панел хэлэлцүүлэг болж, дараа нь 23 улсын парламентын төлөөлөл дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.

Өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүдээр цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодит арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох юм.

Дээд түвшний парламентын форумд Африк, Ази, Европ, Латин Америк, Номхон далайн бүс нутгийг төлөөлсөн парламентчид оролцож байна. “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, НҮБ-ын Системийн ажилтнуудын коллеж зэрэг олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
 
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна