Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ
Огноо
Унших
2 минут 21 секунд
Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ
Нийтлэсэн огноо:

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

Зуны бүтээн байгуулалт, зам засварын ажлууд бүрэн дуусаагүй, сольж шинэчлэх ёстой замын хашлага, боржурын ажил үргэлжилсээр байхад намар айсуй. Үүн дээр зуны үерийн дараах ус зайлуулах шугам, далан суваг, үерийн хамгаалалтын байгууламжийн асуудал ч байна. Улаанбаатарын хувьд энэ нь зүгээр нэг улирал солигдож буй хэрэг биш. Зуны халуунд үүссэн асуудлуудын араас өвлийн хүйтэн, утаа, түгжрэл, халтиргаа, дулаан, цахилгааны тасалдал зэрэг дараагийн сорилтууд хүлээж байна.

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс эхлүүлсэн. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар бэлтгэл 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан талаар мэдээлж байв. Мөн эрчим хүчний ачааллыг нэмэгдүүлэх ажлыг нийслэлийн таван байршилд эхлүүлсэн гэж мэдээлсэн.

Гэхдээ наймдугаар сарын сүүл болж, өвлийн улирал хэдхэн сарын дараа ирэх гэж байна. Тэгвэл өнөөдөр бэлтгэл ажил яг хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ? Засвар, шинэчлэлийн хэдэн ажил бодитоор дууссан, хэд нь цаасан дээр үлдсэн бэ?

Өвөл бүр ижил асуудал давтагддаг. Хүйтрэхээр дулаан муу байна, цахилгаан тасарлаа, зам халтирлаа, утаа нэмэгдлээ, сургууль цэцэрлэгийн дулаан хангалтгүй байна гэх асуудал сөхөгдөнө. Харин энэ бүхнийг урьдчилан шийдэх ёстой.

Тиймээс “өвөлжилтийн бэлтгэл хангагдсан” гэсэн тайлангаас илүүтэй иргэд өвөлд бодитоор бэлэн болсон эсэх нь чухал.

Нийслэл энэ өвөл өмнөх жилүүдийн алдааг давтахгүй гэж найдаж байна. Дулаан, цахилгаан, ус, сургууль цэцэрлэг, зам талбай, халтиргаа цас, гэр хорооллын түлшний хангамж гээд өвөлд хамаарах бүх асуудлыг одооноос бодитоор шалгах шаардлагатай.

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байж өвөл ирсний дараа арга хэмжээ авах нь бэлтгэл биш. Асуудал үүсэхээс өмнө шийдэх нь жинхэнэ өвөлжилтийн бэлтгэл юм.

Иргэдийн асуулт энгийн: Энэ өвөл өмнөх өвлөөс юугаараа өөр байх вэ?

Г.Энхбаяр

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг шийдвэрлэлээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

НИТХ-ын хороодын хамтарсан хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г хэлэлцлээ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ

2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Хятад, Монголын сэтгүүлчид Хөххотод болсон форумд оролцож, Сычуан мужаар зочиллоо

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

НИТХ ээлжит бусаар хуралдаж, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо