У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна
Огноо
Унших
10 минут 28 секунд
У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна
Нийтлэсэн огноо:

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Садыр Жапаров,

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох Нэгдсэн Үндэстний Байгууллага: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+ орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров Танд гүн талархал илэрхийлье.

Бүгд Найрамдах Киргиз Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе.

Өнөөгийн олон улсын геополитик, геостратегийн нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй, хурцадмал байдалд шилжиж, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлага зэрэг уламжлалт болон уламжлалт бус аюул занал дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ноцтой сорилт учруулсаар байна.

Энэхүү эгзэгтэй цаг үед Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Садыр Жапаров Та энэ удаагийн Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг дээрх нэн чухал сэдвийн дор зохион байгуулж байгааг Монгол Улс өндөр үнэлж байна.

Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагааны хамрах хүрээ, далайц, ач холбогдол нэмэгдэн, орон зай, газар нутаг, хүн амын тооны хувьд Ази тив төдийгүй Европын зарим хэсгийг хамарсан нөлөө бүхий олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон өргөжиж байгаад бид баяртай байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус байгууллага нь улс хоорондын харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, аюулгүй байдлын иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаанд шударга, олон туйлт дэг журмыг бий болгоход чиглэсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэн, гишүүн, ажиглагч, түнш орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Цаашид тус байгууллага нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд бодит үр дүнд хүрч, илүү идэвх санаачилга гарган ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Өнөөдөр олон улсын харилцааны нөхцөл байдал улам тогтворгүй, ээдрээтэй болж, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйд тулгуурласан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болж байна.

Харилцан итгэлцэл, тэгш эрх, зөвшилцөл, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэхэд суурилсан “Шанхайн үзэл санаа” нь эдгээр нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах чухал талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг улс орны хувьд олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлэх бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлж, НҮБ-ын зорилго, олон улсын эрх зүй, тэгш эрх, харилцан хүндэтгэлд суурилсан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг тууштай дэмждэг.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд энэхүү үйл хэрэгт ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө идэвхтэй ажиллах болно.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Цахим шилжилт, хиймэл оюун, цахим худалдаа нь хөгжлийн шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч кибер халдлага, худал, хуурмаг мэдээлэл, цахим залилан, хувийн мэдээллийн зөрчил, технологийн тэгш бус байдал үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг дагуулсаар байна.

Тиймээс кибер халдлага, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг бууруулах зорилгоор шуурхай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс орнуудын кибер дархлааг бэхжүүлэх чиглэлээр ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, үүнд чиглэсэн Хөгжлийн банк байгуулах санаачилга бодит үйл хэрэг болон эрчимжиж байгаад баяртай байна.

Ийнхүү ШХАБ-ын хүрээнд санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит механизмууд бий болсноор дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүч, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чухал боломж бид бүхэнд нээгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

Тиймээс энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд манай улс онцгой ач холбогдол өгч, тууштай дэмжин хамтран ажиллах болно.

Монгол Улс мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, гурван талын болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийг эрмэлздэг.

Энэ хүрээнд Монгол Улс газар зүйн онцлог байршилдаа тулгуурлан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, гурван улсыг холбосон хурдны автозам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих, Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болсон “Транзит Монгол” хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байна.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо дэлхийн өнцөг булан бүрд эрс нэмэгдэж, хүмүүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учруулсаар байна.

Саяхан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад байгалийн гамшиг нүүрлэж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, хүнд гарз хохирол учирсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ-ын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал шаардлагатай байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт” болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжин зохих хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтран ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэхүү бага хуралд ШХАБ-ын гишүүн бүх улс орны төлөөлөгчид идэвхтэй, үр дүнтэй оролцсонд Монгол Улс гүн талархал илэрхийлж байна.

Цаашид ч ШХАБ-ын оролцогч улс орнуудтай байгаль орчин, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Энэхүү дээд түвшний уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэг дэх ШХАБ-ын манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулахын зэрэгцээ НҮБ-ын үүрэг, оролцоо, байр суурийг бэхжүүлж, дэлхийн улс орнуудын харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ болно гэдэгт итгэл төгс байна.

Энэ удаагийн хурлыг даргалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг хүлээн амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Садыр Жапаров Танд баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Мөн дараагийн хуралдааныг даргалах эрхийг авсан Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэм хүндэт Шехбаз Шариф Танд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: president.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав