“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлнэ
Огноо
Унших
5 минут 46 секунд
“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийтлэсэн огноо:

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.09.08/ болж, нийслэлийн хөгжлийн бодлого, төсөв, газар зохион байгуулалт, өмчтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.