Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээг туршилтаар эхлүүллээ. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаагаас тодрууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1180 орчим тээврийн хэрэгсэл 139 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс алслагдсан Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд өдөрт 9-10 тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Нийтийн тээврийн төлбөр менежментийн шинэ систем нэвтэрснээр иргэд гар утасны аппликейшн ашиглан алслагдсан чиглэлүүдэд нийтийн тээврийн суудал захиалах үйлчилгээ, дайвар дайх үйлчилгээг авах боломж бүрдсэн. Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд хол замд иргэдийг ая тухтай зорчуулах зорилгоор суудал захиалах үйлчилгээ туршилтаар хэрэгжээд явж байна” гэлээ.
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!