Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө
Огноо
Унших
5 минут 27 секунд
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө
Нийтлэсэн огноо:

Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Лхагва гарагт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг Пүрэв гарагт (2026.09.20) Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт албан ёсоор угтан мэндчилсэн. Эрхэмсэг зочдыг угтан авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан.

Үргэлжлүүлэн албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.

Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа ноён Чан Тань Ман илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр оролцуулахаа мэдэгдсэн.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид Хо Ши Минь-ий нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, энэ үеэр 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлснээ ноён Чан Тань Ман дуулгаж байлаа.

Улмаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Куанг Ман нар гарын үсэг зурсан. Энэхүү үйл явдал нь хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргад Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Ж.Баясгалан нар бараалхаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Вьетнам Улс руу мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир зэрэг малын гаралтай түүхий эд экспортлох боломжийн талаар санал солилцсон. Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман эдгээр асуудлыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхаж, энэ үеэр талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдсэн юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилсэн албан ёсны айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо