НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ
Огноо
Унших
3 минут 40 секунд
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ
Нийтлэсэн огноо:

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр /2026.09.14/ болж байна. Хуралдаанаар нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, нийслэлийн өмч хөрөнгө, гадаад үнэт цаастай холбоотой нийт 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хуралдааны эхэнд “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” асуудлыг хэлэлцэв. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцууллаа. Танилцуулгаар нийслэлийн нэгдсэн төсвийн орлогыг 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 3.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 89 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Харин нийслэлийн нэгдсэн төсвийн нийт зарлага 5.8 их наяд төгрөгөөр батлагдсанаас 4.5 их наяд төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл 77 хувьтай гарчээ. Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, холбогдох зөвлөмж, чиглэл хүргүүлснийг танилцуулсан юм.