Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
Огноо
Унших
7 минут 6 секунд
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
Нийтлэсэн огноо:

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгсөн дүгнэлтүүдийнхээ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, Н.Энхбаяр, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа, Р.Ринчинбазар, А.Энхбат нар оролцсон юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан мэдээллийнхээ эхэнд, Зөвлөлөөс холбогдох хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтээ 9 дүгээр сарын 15-нд Улсын Их Хуралд хүргүүлж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой дүгнэлтийн талаар, зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтийг тус тус танилцуулав.

Уг дүгнэлтэд ирэх оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг огцом өсгөж байгаа нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж өндөр орлоготой орнуудын түвшинд хүрснийг онцлохын зэрэгцээ төсвийн зарлага өсөх, төрийн оролцоо нэмэгдэх бодлогын сонголтын гол шалтгаан нь эрх зүйн орчин, бодлогын өөрчлөлттэй холбоотой байна хэмээн дурдсан байлаа.

Түүнчлэн төсвийн орлогыг шинэ эх үүсвэрийг татах, бий болгох замаар нэмэгдүүлж байгаа нь сайн боловч уул уурхайн салбараас төсвийн орлогын хамаарах хамаарал, эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг дурдаад, төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлж байгаа нь төрийн оролцоог бууруулах бодлогоосоо татгалзсан төсвийн бодлогын шинжийг агуулж байгааг уг дүгнэлтэд онцолсон байна.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт нь урсгал зардлын өсөлтийн шалтгаантай байгаа нь төсвийн бодлогын орон зайг улам бүр багасгаж байгааг, Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах хэрэгтэйг уг дүгнэлтэд тодотгохын зэрэгцээ Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл ба ДНБ-ий харьцаа сүүлийн жилүүдэд эрс хурдацтай нэмэгдэж байгаа нь дунд болон урт хугацаанд өрийн эрсдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр байна хэмээн анхааруулсан байлаа.

Тус зөвлөлөөс төсвийн тусгай шаардлагыг өөрчилж байгаа нь 2027 оны төсвийн төсөл тусгай шаардлагыг хангасан эсэхийг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байгааг дүгнэлтдээ тодотгожээ.

Эдгээр дүгнэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, шинэ бодлого болон хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг эдийн засгийн нөхцөл, бүтээмжтэй уялдуулах, өрийн үйлчилгээний эрсдэлийг тооцох, Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, төсвийн тусгай шаардлагыг хангах чиглэлээр зөвлөмж гаргасан гэж байлаа.

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтэд, шинэчлэн өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,280.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 35.8%), нийт зарлагыг 43,586.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 37.8%), тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,306.0 тэрбум төгрөг (ДНБ-ий -2.0%) байхаар тооцоолсон нь өмнө батлагдсан үзүүлэлтүүдээс эрс тэлсэн дүнтэй байна. Нийт зарлагын өсөлт 28.2 хувьтай байгаа нь дунд хугацаанд инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж дүгнэсэн байлаа.

Түүнчлэн нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих оновчтой түвшин болох 27.0 хувиас 10.8 нэгж хувиар, мөн таван жилийн үндсэн чиглэлийн 30.0 хувийн зорилтот түвшнээс 7.8 нэгж хувиар тус тус хэтэрч, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт тэлэх сөрөг үр дагавартай байна. Мөн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50.0 хувьд хүргэхээр тооцсон нь хуулийн 60.0 хувийн дээд хязгаарт багтаж байгаа хэдий ч таван жилийн үндсэн чиглэлийн 45.0 хувийн шалгуураас 5.0 нэгж хувиар давж байна. Түүнчлэн Засгийн газраас дагалдах хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 7.9 гэсэн нэмэлт заалт оруулж, ногдол ашгийн орлого нэмэгдвэл зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүйгээр нэмэгдүүлж болохоор тусгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, төсвийг хяналтгүй тэлэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй хэмээн үзсэн байна.

Тус зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаас хойш 22 удаа өөрчлөгдөж, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвөө дагаж өөрчлөгддөг сөрөг жишиг тогтсон, үүнийг төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан дахин өөрчлөх гэж буйг буруу гэж үзэж буйгаа онцлоод, цаашид төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуулийг удаа дараа өөрчлөх бус тусгай шаардлагыг чанд мөрдөх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлж хуримтлал үүсгэхийг зөвлөмж болгосон гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо