Тайландын Паттаяа хотод энэ сарын 13-14-нд болсон Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэтгүүлч Т.Цолмонсайхан амжилттай оролцож, хоёр медаль хүртжээ.
Тэрбээр тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.


Энэ удаагийн тэмцээнд 23 улсын 240 тамирчин 58 ангилалд өрсөлджээ. Т.Цолмонсайхан нь CHECK MEDIA агентлагийн үүсгэн байгуулагч бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй юм.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!