Газрын харилцааны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд
Огноо
Унших
15 минут 12 секунд
Газрын харилцааны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Нийтлэсэн огноо:

Газрын харилцааны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэлж, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцууллаа.

Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодез, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь орчныг бүрдүүлдэг онцлог суурь салбар. Газрын тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 07-ны өдөр 7 бүлэг, 64 зүйлтэйгээр баталсан бөгөөд үүнээс хойших хугацаанд бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Энэхүү хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн талаар ХЗДХЯ-наас хийсэн судалгааны тайланд тус хуульд 7 давхадал, 29 зөрчил, 25 хийдэл байна гэж дүгнэжээ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актад газрын талаарх зохицуулалтыг бий болгон, эдгээр нь зэрэгцэн үйлчилж, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэн хэрэглэгч болох, төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул газрын тухай хууль тогтоомжийн нэгдмэл системчлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай үүссэн байна. Нөгөөтээгүүр, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцаа 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал үүссэн байна. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.

Газрын харилцаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой суурь асуудал гэдэг утгаараа газрын талаар нэгдмэл, тогтвортой бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналттай байх зохицуулалтыг багтаасан Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэг, 110 зүйлтэй боловсруулжээ.

Хуулийн төсөлд, газрын харилцаанд Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах, газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх зэрэг үндсэн зарчмуудыг бүх түвшинд баримталж ажиллахаар тусгасан байна. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдсон газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн 3 эрхийн төрлийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал болон олон улсад нийтлэг хэрэглэгдэж буй эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн өөрчлөн томьёолж, газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн өмч, цаашид төрийн өмчийн газар байх бөгөөд төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулах төрөл, зориулалт, хэмжээ, хугацаа, хязгаарлалт, нөхцөл, шаардлагыг тусгайлан зааж өгсөн байна.

Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар тодорхойлж, төлөвлөлтийн дэс дараалсан үйл ажиллагааг тодорхой болгож, газрын мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, эрхлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснийг Ж.Сүхбаатар сайд танилцуулав. Түүнчлэн газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалт, тэдгээрт тавигдах шалгуур үзүүлэлт, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгож хуульчлахын зэрэгцээ Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон газрын харилцааны талаарх эрх, үүргийг зааглан ялгаж, нарийвчлан тодорхойлсон гэв. Хуулийн төсөлд газрын хязгаарлагдмал эрх олгох болон газрыг гэрээгээр ашиглуулахдаа иргэний хүсэлтээр дуудлага худалдааны анхны үнээр төсөл сонгон шалгаруулалтаар дуудлага худалдааны аргыг хэрэглэхээр заасан бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг газрын биржээр дамжин зохион байгуулахаар холбогдох зохицуулалтыг тусгажээ. Цахим үйл ажиллагаатай газрын биржийг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдан зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлийн түвшинд салбар нэгжүүд эрхлэн явуулах юм байна. Уг биржийн үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталдаг байхаар төсөлд тусгажээ. Хот, тосгон, бусад суурин газрын нийтийн хөдөлмөрийн газрын ашиглалт, хамгаалалтын зохицуулалт тодорхойгүйгээс үүдэн нийтийн эдэлбэр газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмших, ашиглах зөрчил даамжирч улмаар эзэнгүйдэх асуудал гарч байгаа тул нийтийн эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалтын талаарх зүйл, заалтыг илүү нарийвчлан тусгаж, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Улсын хэмжээнд газрын төлөв байдлын чанарт мониторинг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх замаар доройтсон газрыг сайжруулах, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд өгч хэрэгжүүлдэг байх тогтолцоог хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хүн, хуулийн этгээдээс газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрх, дундын мэдлийн газрыг гэрээгээр ашиглуулах, газар чөлөөлөхтэй холбоотой гаргасан гомдлыг цаг хугацаа алдалгүй хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус бүтцийг холбогдох байгууллагын төлөөлөлтэйгөөр аймаг, нийслэлийн засаг даргын дэргэд байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулиар хориглосон, хязгаарласан заалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай зүйл, заалт нэмж газрын чанарыг доройтуулах, хохирол учруулах, нөхөн сэргээхгүй байгаа зэрэг зөрчилд хяналт, шалгалт хийх эрхтэй этгээд, түүний бүрэн эрхийг тодорхой болгож, улмаар хөндлөнгийн бодитоор хийх боломжийг тусган, хяналт шалгалт болон мониторингийн үр дүнд хэрэглэх албадлага, хариуцлагыг тодорхойлон, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан байна.

Төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг шинэчлэх, боловсронгуй болгох цаг үе, нийгэм, эдийн засгийн шаардлага тулгараад байгаа гэж төсөл санаачлагч үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрыг өмчлөлийн хэлбэр, зориулалтаас шалтгаалан бусад төрлийн нийтийн эд зүйлсээс ялгаатай авч үзэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөх, газар эзэмших эрхийг эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэх, газрыг улсын болон тусгай хэрэгцээнд авах зориулалт, тавигдах шалгуур, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах, иргэнд газар өмчлүүлэх, нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарт мониторинг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, төрийн хяналт, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар газарт тулгуурласан эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж, газрын асуудал төлөвлөлтөөсөө эхлээд газар олголт, бүртгэл, ашиглалт, үнэ, татвар, төлбөр, хяналт, хамгаалалт хүртэлх бүх үе шат нээлттэй, ил тод болно гэж хууль санаачлагч үзсэн байна.

Засгийн газраас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Ц.Сандаг-Очир гишүүн, төслийн хүрээнд сум, аймаг, дүүрэг хоорондын хилийн цэсийн маргаантай асуудал шийдэгдэх эсэхийг тодруулсан. Аймаг, сумын хилийн цэсийн маргаан үүсдэг шалтгаан нь газар зүйн нэр өөрчлөгдсөн, тодорхойгүй байгаагаас үүдэлтэй хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Улсын Их Хурал 2003 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулж байх үүргийг Засгийн газарт өгсөн боловч энэ ажил хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 128 дугаар тушаалаар Багийн нэрийг тогтоох, Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийг тодотгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байгааг ажлын хэсгээс мэдээлсэн. Улсын хэмжээнд 118 сум хилийн цэсийн маргаантай байгаа бөгөөд ажлын хэсэг сумдад очиж ажилласан гэлээ. Эл ажлын хэсэг газар зүйн нэрийн жагсаалтыг гаргах ажлаа дуусахаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх юм байна. Үүний үр дүнд аймаг, сумын хилийн цэсийн маргаан бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэв.

Дархан цаазат Богдхан уулын эргэн тойронд зөвшөөрөлгүй баригдсан барилга, орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ц.Сандаг-Очир гишүүн тодруулж, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хариулт өглөө. Манай улсын нийт газар нутгийн 20 орчим хувь нь тусгай хамгаалалтад байдаг байна. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтад буюу тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг байна. 1994 онд баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхээр холбогдох яамд хамтран ажиллаж байгаа гэв. Г.Дамдинням гишүүн Дархан-Уул аймгийн сумдын хилийн цэсийн маргааны талаар тодруулсан бол Д.Тогтохсүрэн гишүүн үл хөдлөх хөрөнгө, газар хоёр нэгдсэн бүртгэлтэй болох эсэх, бэлчээр ашиглалттай холбоотой ямар зохицуулалт төсөлд туссан талаар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг зохицуулах ямар шийдэл байгааг тодруулж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Ганболд, Ц.Туваан, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Ж.Батсуурь нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх үеэр хариуцсан сайд нь оролцох шаардлагатай гэх саналыг Улсын Их Хурлын гишүүд тавьсан. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргав. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана