Нийтийн эдэлбэрт 16 байршлын 3.77 га газрыг бүртгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
7 минут 4 секунд
Нийтийн эдэлбэрт 16 байршлын 3.77 га газрыг бүртгэлээ
Нийтлэсэн огноо:

Нийтийн эдэлбэрт 16 байршлын 3.77 га газрыг бүртгэлээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох тухай асуудлыг танилцуулав.

2009 оноос нийтийн эдэлбэрт газар бүртгэн, баталгаажуулж эхэлсэн бөгөөд 2009 онд 54 байршил, 2010 онд 32 байршлыг бүртгэж байжээ. Харин 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 219 байршлын 285.23 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байна. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр НИТХ-д өргөн барьж, батлууллаа.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га
  • Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га
  • Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га
  • Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га
  • Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га
  • Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га буюу нийт 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв. Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс нийтийн эдэлбэрт бүртгэсэн талбайг бүртгэлжүүлэн хамгаалах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тус байршлуудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж бариулахгүй байх саналыг хэлж байлаа.

Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Энэ хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг ийнхүү нийтийн эдэлбэрт бүртгэж байгаа юм.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 1.1 сая санал иржээ

НЗДТГ-ын дарга И.Баатархүү Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдийн санал асуулгын үр дүнгийн нэгтгэлийг төлөөлөгч нарт танилцуулав. Нийслэл, дүүргийн ОНХС-гийн хөрөнгөөр 2023 онд хийх төсөл, хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг улс даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд цахимаар авсан. Ийнхүү нийт 1.140.376 төсөл, арга хэмжээний санал иржээ. Үүн дотор:

  1. Нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах
  2. Камержуулалт, гэрэлтүүлэг, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх
  3. Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, гадна талбайн тохижилтыг сайжруулах
  4. Авто замын засвар, шинэчлэл хийх
  5. Орон сууцны байрны дээвэр, засварыг хийх
  6. Худаг, усан санг нэмэгдүүлэх
  7. Ногоон байгууламж бий болгох
  8. Үерийн ус зайлуулах суваг, шуудуу, хоолой хийх
  9. Нийтийн бие засах газар барих, сэргээн засварлах, тохижуулах зэрэг асуудлуудад хамгийн их санал иржээ.

ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах, хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор

суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг. Нийслэлийн хэмжээнд ОНХС-гийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн эхний зургаан сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Smart UB гар утасны аппликейшнээр авч эхэлсэн. 2021 онд нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт саналын эрхтэй иргэдийн 46.3 хувь нь оролцож байв. Мөн MMCG хөндлөнгийн аудитын үнэлгээгээр 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн 80-90 хувь нь иргэдийн санал дээр үндэслэгдэж, батлагдсан гэх дүгнэлт гарсан. 2022 оноос эхлэн төсөл, хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахимаар авах зорилготой ОНХС-гийн удирдлагын мэдээллийн систем болон ОНХС гар утасны аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус аппликейшнийг ашиглан иргэд саналаа өгөхөөс гадна ОНХС-гийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, нийслэл, сум дүүрэгт хуваарилагдсан ОНХС-гийн төсөв, иргэдийн гаргасан санал, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь, хууль, эрх зүйн мэдээлэл авах болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гэх мэт олон талын дата мэдээллүүдийг гар утас болон цахим хуудсаар нэвтрэн авах боломжтой болсон юм. НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ хэнд зориулж хийж байгаа вэ гэдгээ бодолцох ёстойг онцолж байв.

Мөн НИТХ-аар нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2022 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн өргөтгөл, 116-р цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авах асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталлаа. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороонд барьсан ус, дулаан дамжуулах төвийн зургаан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.

Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр барилга буюу тус дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлах, нийслэлийн ерөнхий боловсролын 30-р сургуулийн гараашнуудыг буулгасан тул өмчийн бүртгэлээс хаслаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон түшээ мөрөн” өрхийн эмнэлгийн хуучин барилга, Гачуурт тосгоны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг бүртгэлээс тус тус хасах тогтоолын төслийг батлав.

“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа