Иргэн Б.Сүндэръяаг хүчирхийлж, сүрдүүлсэн хэргээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шалгагдаж байгаа. Улсын прокурорын газраас үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж дуустал МАН Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлсэн байна.

Энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Ц.Анандбазарын асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдэх хүртэлх хугацаанд МАН-ын гишүүнээс түдгэлзүүлж байгаа. Хуулийн байгууллагын шийдвэр яаж гарахаас хамаарч дараагийн асуудал хөндөгдөнө” хэмээн хариулсан байна.
МАН-ын XXX удаагийн Их хурлын үеэр дүрмэндээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаал, эргүүгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, цаашлаад гэмт хэрэг үйлдсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол тухайн хүнийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авахаар тусгасан юм.
Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ бүхэнд огт эмзэглэхгүй байгаа төдийгүй ойр тойрныхондоо: “Удлаа гэхэд ирэх өвөл гэхэд л МАН намайг намын гишүүнээс түтгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгоно. Угаасаа өөр арга байхгүй” хэмээн өгүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.