Эрдэнэс-Тавантолгойгоос хямдхан нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон бий
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 17 секунд
Эрдэнэс-Тавантолгойгоос хямдхан нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон бий
Нийтлэсэн огноо:

Эрдэнэс-Тавантолгойгоос хямдхан нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон бий

Голомт банкны ТУЗ-ийн дарга асан, "Бодь интернэйшнл" ХХК-ийн 100 хувийн эзэмшигч бөгөөд сүүлийн үед үүссэн оффтейк гэрээтэй холбоотой Д.Баясгалан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.12.19/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бодь Интернэшнл" ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болон Богдхан төмөр замын гүйцэтгэгчээр шалгарсан юм. Монголын Засгийн газрыг төлөөлж захиалагчаар Тавантолгой төмөр зам, санхүүжүүлэгчээр "Эрдэнэс Тавантолгой" ХК ажилласан бөгөөд талуудын хийсэн гэрээ нь оффтейк нөхцөлтэй, төрийн нууцад хамруулсан юм. Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК болон нүүрс тойрсон асуудлын хүрээнд нууцад хамруулсан гэрээг ил болгосон юм. "Бодь Интернэшнл" ХХК-ийн хийсэн гэрээний 1 км төмөр зам барих зах зээлийн өртөг хэт өндөр мөн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах гэрээний үнэ хэт бага байгаа зэрэг олон асуудлыг дагуулж буй. Уг асуудлуудад Д.Баясгалан тайлбар өглөө.

Тэрбээр "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүслээ. Хүмүүс Зүүнбаян, Ханги Мандалын төмөр замын бүтээн байгуулалттай андуураад байдаг. Бидний хэрэгжүүлсэн төсөл бол зөвхөн Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын цогцолбор.

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны зургадугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын 252-р тогтоолоор, "Энержи ресурс" компанид энэ төмөр замыг барих концессын эрхийг өгсөн. Энэ өдрөөс хойш тус компани судалгаа, шинжилгээ, зөвлөгөө, газар шорооны анхан шатны зураг төслийн ажил болон бусад бүх бичиг баримтуудыг олон жил хийсэн. Дараа нь дөрвөн жилийн дараа 2012 онд Засгийн газартай Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх нөхцөл бүхий концессын гэрээг байгуулж, байгуулсан байдаг. Ингэж "Энержи ресурс" төслийн ажил эхэлсэн.

Анхны 2008 оны зөвшөөрөл нь С.Баярын Засгийн газрын үед, 2012 оны зөвшөөрөл нь Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд таван сарын өмнө байгуулсан концессын гэрээг цуцласан. Улмаар энэхүү лицензийг нь Төрийн өмчийн компани болох “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Ингээд энэ компани "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, Хөгжлийн банкнаас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авахаас эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжүүлсэн. Ингэхдээ шинээр тендер зарлахгүйгээр, эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр “Самсунг” ХК-ийг үргэлжлүүлэн ажилласан. Тэгээд энэ ажил явж 2014 оны сүүлээр санхүүжилтгүй болоод зогссон. Дараа нь идсэн ууссан, хөрөнгө завшсан асуудал гарч, хэрэг үүсгэн, шалгалт оруулсан. Ингээд энэ төсөл 2015 оноос бүрэн зогссон. Тэнд 210 гаруй км төмөр замын суурь бүтцийн инженерийн байгууламж зогссон.

Дараа нь 2015 онд Ч.Сайханбилэгийн засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын компанитай хамтрагч хамтрах ёстой гэж үзсэн. Ингээд ажлын хэсэг байгуулж, холбогдох гэрээ хийсэн БНХАУ-ын Шиньхау энержи компани, Монголын "Энежри ресурс"-тай байгуулах гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна, Монгол Улсад илт хохиролтой байна гэж УИХ-аар дүгнэлт гаргуулаад энэ гэрээ бас л цуцлагдсан. Ингээд 2015-2019 он хүртэл энэ төсөл таван жил зогссон. Үүнээс болоод овоолсон шороо л үлдсэн, хүмүүс нь зугтаад алга болсон гэх ойлголт үлдчихсэн.

Хөгжлийн банкнаас гаргасан 400 сая доллар хаачсан юм бэ гэж асуудаг. Улсын төсвөөс 76 сая ам.долларыг гаргаж 74 сая ам.долларыг "Энержи ресурс" компанид нөхөн төлбөр болгож өгсөн. 200 сая ам.доллар нь Самсунг гэдэг компанид олгож, инженерийн суурь бүтцийн байгууламж хийгдсэн.

"Энержи ресурс"-ийн захиалгаар 2013 онд Австралийн компанийн хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ нь 1.068 сая ам.доллараар батлагдсан. Энэ ТЭЗҮ-ээр ажлаа эхэлж байхад нь захиалагч нь Монголын төмөр зам болж солигдсон ч ТЭЗҮ дээр нэг төгрөгийн өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ-гээр Самсунг үргэлжлүүлсэн. Өмнө нь гаргасан 274 сая ам.долларыг хасаад зөрүү болох 792 сая ам.доллараар манайхтай гэрээ байгуулсан. Танай компани энэ төслийг дуусгаж өгөөч гэж бидэнд хандсан. Бид 2019 оны сүүлээр гэрээ байгуулахдаа 2013 оны буюу долоон жилийн өмнө үнээр гэрээ байгуулсан.

Бидний анхны гэрээ бол 792 сая ам.доллар буюу ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт оруулаагүй. Анхны ТЭЗҮ нь хил рүү очоогүй буюу хилээс 37 км-ийн наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь төрийн байгууллагууд нэмж 80 км төмөр зам барина, хил хүртэл тавина гээд 213 сая ам.долларын нэмэлт ажлыг манайд өгсөн. Ингээд нийт төслийн өртөг 1.05 сая ам.доллар болсон. Энэ бол нийт зургаан багц ажлын өртөг. Төмөр зам дангаараа 474.2 сая ам.доллар буюу нэг км нь 1.460 мянган ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй гэрээ байгуулсан.

Таван сая ам.долларын өртөгтэй төмөр зам барчихлаа гээд байгаа нь худлаа шүү. Мөн бид I зэрэглэлийн өртөг өндөртэй замыг харин ч хямд барьж өгсөн.

Хоёрт, нүүрсний гэрээтэй холбоотой асуудал бий. Энэ төслийн санхүүжүүлэгч нь Эрдэнэс-Тавантолгой компани мөн. Захиалагч нь Тавантолгой төмөр зам. Хоёулаа төрийн өмчит компани. Манай компанийг 30 сарын дотор энэ төмөр замыг барьж өг гэдэг даалгавар өгсөн. Захиалагч тал манай санхүүжилтийг 60 сараар өгнө гэж байсан. Ингэхдээ төслийн санхүүжилтийн 15 хувийг урьдчилгаа болгож өг, үлдсэн 85 хувиа жаран сарын хугацаанд нүүрсээр өгөх гэрээ байгуулсан. 2019 онд энэ төсөл рүү орох хүн байгаагүй үед бид орсон. Эрдэнэс-Тавантолгой компани гадаад, дотоодоос санхүүжилт босгох гээд чадаагүй. IPO нь ч бүтээгүй. Олон улсын санхүүгийн тайлангүй, рейтинг тогтоолгоогүй учраас санжүүжилт татах боломж хумигдсан. Санхүүжилт татах цорын ганц боломж нь нүүрсээ өгөх байсан. Ийм учраас л нүүрсний гэрээ рүү орчихсон юм. Бид индексийн үнээр нүүрсээ авч байгаа. Улирал тутам нүүрсний үнэ шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа, тэр үнээр л нүүрсээ авахаар тохирсон. Манайхаас хямдхан үнээр Эрдэнэс-Тавантолгойгоос нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон бий. Бид хамгийн хямдхан нь биш. Бид нүүрсний үнэ өссөн тохиолдолд бага нүүрс авна, нүүрсний үнэ унасан тохиолдолд их нүүрс авах гэрээтэй" гэсэн юм.

Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байна. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоо үүссэн нөхцөлөөс болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт дээр бид өөрсдөөсөө 800 саяас илүү ам.долларыг энэ төсөлд зарцуулчихсан. Бид төрөөс 400 орчим сая ам.долларын бэлэн мөнгө, нүүрс авсан байна. Одоо бид төрөөс 220 сая ам.долларын авлагатай. Хэрэв төр мөнгөө өгч чадахгүй бол торгуультай. Бас бид ажлаа хийж чадахгүй бол 20 хувийн торгууль төлөхөөр тохирсон гэрээ бий” гэв.

No description available.

Н.Бат-Үүл: Залуусын энэ тэмцлээр тогловол МАН өөрөө зад үсэрнэ
Н.Бат-Үүл: Залуусын энэ тэмцлээр тогловол МАН өөрөө зад үсэрнэ
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана