Х.Алтай: 1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
7 минут 23 секунд
Х.Алтай: 1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй
Нийтлэсэн огноо:

Х.Алтай: 1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй

Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэхүйц хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Гэвч уг хувьцаа одоог хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй, хаалттай хэвээр байгаа юм.

Нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 480 төгрөгийн ногдол ашиг олгох болсон юм.

Тэгвэл өчигдрийн УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Түр журмаар зөвхөн нүүрсээ тестэлж үзнэ. Хууль батлагдаад шууд хэрэгжих боломжгүй байгаа. Маш олон ажлыг хийх ёстой. 11 журмаас гадна бирж байгуулна. Нэг амьсгаагаар хийх боломж байхгүй. Хөрөнгө мөнгө шаардагдана. Хил нөхцөлөөр хийхээр хүндрэлтэй асуудал байна. Тиймээс 7-р сарын 1-н хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 хувийг ядаж зардаг болох ёстой. Эхний ээлжид хоёрдугаар сарын 15 хүртэл 20, 15 хувиа биржээр зарна. Хил нөхцөлөөр зарна гэсэн үг. Үнийн хувьд доод үнийг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө зарлана гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 1072 хувьцаа ямар түвшинд байгаа юм бэ. Ард түмэнд мэдээлэл өгье. Хувьцаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа болохоос амьгүй байна. Яаж амь оруулах вэ. Нүүрсээ бодит үнээр ил тод нээлттэй зарах тухай ярьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа олон нийтийн хяналтад яагаад байхгүй байна вэ. Стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр олон нийтийн болгох хууль огт хэрэгжихгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ.

Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тус хуулийн төслийн зорилго нь 1072 хувьцааг эргэлтэд оруулах болохоос арилжаалах биш. Компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх зорилгоор 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар ярьж байна. Одоогийн байдлаар 1072 хувьцаа хөрөнгийн биржид зөвхөн бүртгэлтэй байдаг. Иргэд ногдол ашгаа авч чадахгүй байна. Хөрөнгийн бирж рүү орсноор ногдол ашгаа авах боломж бүрдэнэ гэлээ.

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай: 1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй. Тэр нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байдаг. Ингэхдээ 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд данс нээж, өгсөн. Гэхдээ Хөрөнгийн биржийн бүртгэл нээгдээгүй. Засгийн газрын шийдвэр гарч,1072 хувьцааг эргэлтэд оруулж болно.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Г.Дамдинням гишүүн ээ ажлын хэсэг зунжингаа ажиллаж, төслийг бэлэн болгосон. Засгийн газар дээр журам боловсруулна гэсэн. Удахгүй УИХ-ын тогтоол орж ирнэ. 1072 хувьцаа биржээр эргэлтэд орох боломжтой болох юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Хоёр дахь зах зээлд гарвал 1072 хувьцааг мөнгөтэй хүмүүс цуглуулаад авчих учраас тэрийг нь хаах ёстой. Тийм учраас хоёр дахь зах зээлийн талаар ярихгүй.

Манай Улс ковид19 цар тахлаас үүдэн нүүрсний экспорт эрс буурсан. Тэгвэл энэ оноос эхлэн эргэн сэргэж, эдийн засаг 20, 21 онтой харьцуулбал сэргэж буй үзүүлэлттэй. Засгийн газар ирэх онд уул уурхайн салбарын орлогыг 4.9 их наяд төгрөг буюу нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог гаргасан. Үүнээс нүүрсний орлого 1.7 их наяд орлого төвлөрүүлэнэ гэж байгаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ хэмээн төсөвт тооцож оруулсан. Ингэхдээ нүүрсний үнийг тонн тутамд 200 орчим ам.доллар байхаар тооцсон.

Ногдол ашиг хувьцаа эзэмшигч болгоны хүртэх ёстой мөнгө, авах л учиртай өгөөж. Төр сайн ажилласны хариу биш. Энэ мөнгийг халамж гэж ойлгож болохгүй. Ногдол ашиг төсвөөс гарч байгаа мөнгө биш.

Долларын ханш өсөж, төгрөгийн худалдан авах чадвар энэ хугацаанд эрс буурсан байна. Шийдвэр гарсан цагаас хойш дунд нь гацааж, эргэлдүүлж байгаад ирэх оноос иргэдэд ногдол ашгийг өгөхөөр дүр зураг харагдаж байгаа нь сайшаалтай. Мөнгөний үнэ цэнэ, хүүний алдагдал, инфляц энэ болгон ногдол ашигт хамааралтай.

Нэг удаа 80, 90 мянга бус 800, 900 мянга, магадгүй үүнээс илүү ихийг авах боломж байсан уу гэвэл тийм. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар нүүрсээ тээвэрлэж байсан бол өнөөдрийн ногдол ашиг хэд дахин илүү байх байлаа.

Гэхдээ гэдийж, хулгайлж, завшиж, завхруулж явсан төрөөс авах ёстой мөнгөө авах ёстой. Цаашдаа ч иргэд өөрсдийн хувьцаа эзэмших компанийг алдагдалтай бус ашигтай байлгахын төлөө шаардах, тэмцэх, нэгдэх хэрэгтэй.

Төрийн өмч давамгайлсан компани нээлттэй болох тусам, үйл ажиллагаа нь шилэн байх хэрээр ногдол ашиг нэмэгдэнэ. Шахааны бизнес нь орон зайгүй болно. Тендер нь шударга, ТУЗ нь хэн нэгэн сайн ах, эгчийн дүү, нам дагасан нэг нөхөр бус жинхэнэ сэтгэлтэй, чадвартай, зүтгэлтэй залуусаар цус сэлбэнэ. Ингэж чадвал 1072 хувьцааны ногдол ашиг 10, 20 дахин өсөх боломж бий.

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн бүлэг ордын найман ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Компанийн 85.2 хувь нь төрийн эзэмшилд байдаг бол 14.75 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг юм.

No description available.

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав
Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав
 
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ээлжит нэгдсэн хуралдаан боллоо
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ээлжит нэгдсэн хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн