Монголын улс төрийн түүхэнд анх удаа 10 намын төлөөлөл эмэгтэйчүүдээ дэмжихээ амлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
10 минут 42 секунд
Монголын улс төрийн түүхэнд анх удаа 10 намын төлөөлөл эмэгтэйчүүдээ дэмжихээ амлав
Нийтлэсэн огноо:

Монголын улс төрийн түүхэнд анх удаа 10 намын төлөөлөл эмэгтэйчүүдээ дэмжихээ амлав

Соёлын төв өргөөний үүдэнд 83:17 гэсэн бичигтэй том самбар тавигдаад удаагүй байгаа. Зөрж өнгөрөх хүмүүс энэ тооны учрыг олж ядан байсан бол эргэлзээ өчигдөр тайлагдаж, таамаг байсан дээрх тоо нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог илэрхийлсэн тоон мэдээлэл гэдгийг албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Их хурал 76 гишүүнтэй ч тэдний 13 нь буюу дөнгөж 17 хувь нь л эмэгтэйчүүд байгаа нь улс төрд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хуульд заасан 20 хувьдаа ч хүрэхгүй байгаа хэмээн дүгнэх шалтгаан юм. Энэ үзүүлэлтийг дэлхийн дунджаар авч үзвэл 26 хувьтай байдаг аж. Мөн Швед, Финланд, Герман зэрэг Европын орнууд эмэгтэйчүүдийн манлайллаар тэргүүлдэг байна.

Монгол эмэгтэйчүүдийн улс төрд шийдвэр гаргах түвшний үзүүлэлт дэлхийн дунджаас ес орчим хувиар доогуур үзүүлэлттэй байгаа нь анхааруулах дохио гэдгийг энэхүү 83:17 гэсэн тоо илэрхийлнэ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА байгууллагаас хамтран эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулсан олон улсын форумын оролцогчид ч энэ талаар онцлон ярьж байна.

Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд боловч улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хуульд заасан 20 хувь, дэлхийн дундаж 26 хувьд аль алинд нь хүрэхгүй байсаар байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Илеин Конкеивич “Монгол Улсын хувьд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувьд ахиц байгаа гэж болох ч энэ нь хангалттай биш байна. Сүүлийн 30 жилд найман удаа парламентын сонгууль явуулсан ч эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дөнгөж 17 байгаа нь тэгш байдалд ойртож ч очоогүйг харуулж байгаа хэрэг. Жендерийн тэгш байдал бол давуу эрх биш. Энэ бол хүний суурь эрх юм. Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд өөрсдийн чадавхиа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй бол улс орон хөгжих боломжгүй.Тиймээс хоосон амлалт ярих биш, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Өнөөдрийн сэдэв бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай биш. Улс төрийн намын эрэгтэй удирдагчид тус тусын манлайллаа харуулж, өөрчлөлтийг эхлүүлээсэй гэж уриалмаар байна. Улс төрийн намууд дотооддоо тэгш байдлаа хангаснаар Монгол Улсын шат бүхэнд өөрчлөлт гарах ёстой. Залуучууд эмэгтэйчүүдэд жендерийн тэгш байдлыг ойлгуулах, энэ талаарх сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс “Бид оролцоно, бид төлөөлнө” нөлөөллийн аяныг Монгол орон даяар хэрэгжүүлж эхэлсэн” гэсэн юм.

Монголын улс төрийн түүхэнд анх удаа 10 намын төлөөлөл хүрэлцэн ирж эмэгтэйчүүдээ дэмжихээ амлаж, түүнийгээ гарын үсэг зуран баталгаажуулсан арга хэмжээ өчигдөр болов. “Туушин” зочид буудалд өчигдөр болсон “Эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш эрхийг хангах амлалт”-ыг эмэгтэйчүүдэд боломж олгох, тэднийг улс төрд орох нөхцлийг бүрдүүлэх, бүх талаар дэмжихээ илэрхийлж байгаа эрчүүдийн амлалт гэж ойлгож ч болмоор.
Учир юу гэвэл гарын үсэг зурсан 10 намын төлөөллийг харахад нэг нь л эмэгтэй, бусад нь эрчүүд байсан нь дээрх тоон үзүүлэлтийг дахин батлаж байх жишээтэй. Зөвхөн эндээс харахад л Монголын улс төр эмэгтэйчүүдийн биш эрчүүдийн тоглоомын ертөнц гэхээр дүр зураг харагдана. Ямартай ч улс төрийн намуудын төлөөлөл өөр өөрсдийн удирдлагын түвшинд эмэгтэйчүүдээ дэмжинэ хэмээн гарын үсэг зуран баталгаажууллаа.

УИХ-д өргөн барьчихаад байгаа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сонгуулийг мажоритар, пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явуулж, нэрсийн жагсаалтаар орох гишүүдийн тоог 38 байхаар тусгасан.
Тэгвэл нэрсийн жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 50 хувь буюу 19 нь эмэгтэй байх боломжтойг улс төрийн намуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мэдээж амлалт өгөх нэг хэрэг ч эмэгтэйчүүдийн оролцоог хангахад кноп дарах асуудал, намын дотооддоо зөвшилцөх зэргээр дараа дараагийн шатандаа ногоон гэрэл асааж чадах уу гэсэн асуулт ч бас хариулт нэхэж үлдэв.

“Гол түлхүүр улс төрийн намуудад бий”

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь улс төрийн амбиц гэхээс илүү улс орны хөгжилтэй холбоотой чухал ач холбогдолтой. Үүнд улс төрийн намууд “хаалгач”-ийн үүрэгтэй гэдгийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хажеми өөрийн илтгэлээрээ хариулт өглөө.

Тэрээр эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад ийм бага байгаагийн шалтгаан болон цаашид нэмэгдүүлэхэд зайлшгүй хийх алхмын талаар хөнджээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаагийн хамгийн гол шалтгаануудад түүхэн болон уламжлалт ойлголт, хэвшмэл хэв маяг, тогтолцооны бэрхшээл, нийгмийн хандлага, дарамт зэргийг тусгайлан авч үзжээ. Тиймээс дээрх 17 гэдэг тоог ядаж 20 хувьд хүргэхийн тулд хамгийн түрүүнд улс төрийн намууд өөрчлөлтийг эхлүүлэх, олон нийт хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж онцлов.

“Жендерийн тэгш байдлыг хангах гол түлхүүр улс төрийн намуудад байдаг. Тиймээс эрэгтэй удирдагчид манлайлан оролцох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах, эмэгтэй гишүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах боломжоор хангах, сонгогдсон эмэгтэйчүүдийг намын удирдах түвшний үүрэгт томилох, эмэгтэйчүүдээ сургаж, нөөц боломжоо нэмэгдүүлэх, санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлэх зэргээр бодитоор дэмжих шаардлагатай байгааг ч тэрээр нэмж хэллээ.

Олон улсын форумын эхний өдрийн хэлэлцүүлгээр парламентад суудалтай намуудын удирдлагуудад хаягласан асуулт хариулт өрнүүлсэн. МҮОНТВ-ийн “ММ” агентлагийн ерөнхий редактор Ц.Цэндийн модератороор оролцсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр МАН, АН, ХҮН намын удирдлагуудад ижил асуулт тавьж хариулт авсан юм.

МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ АРДЧИЛСАН УЛС. НАМУУД Ч ХУВААРИЛАЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХДЭЭ АРДЧИЛСАН ЗАРЧМААР ЯВУУЛАХ УЧИРТАЙ. ТАНАЙ НАМ ДОТООД АРДЧИЛЛАА ХЭР БЭХЖҮҮЛЖ ЧАДСАН БЭ?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

Манай намын хувьд дотоод ардчиллаа бэхжүүлэх үндсэн үүргээ хүлээсэн гэж хэлж болох ч шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны хувь 17 байгаа нь өнгөрсөн 33 жилд хийсэн ажил хангалттай биш гэдэгтэй санал нэгдэж байна. МАН социал демократ үзэл баримтлалтай намын хувьд нийгмийн бусад төлөөллүүдэд анхаарал хандуулж ажилладаг зарчимтай. Бид хүйсийн тэнцвэртэй байдлыг бүрэн дүүрэн хангаж сонгуульд оролцоно гэдгээ амлаж байна. Манай намын хувьд удирдах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй лидер гишүүд хангалттай бий. Манай намын дэвшүүлж байгаа систем амжилттай хэрэгжвэл 2024 оны сонгуулиар дэлхийн жишиг эмэгтэйчүүдийн манлайллын 26 хувьд хангалттай хүрчихнэ гэж үзэж байгаа. Бидний зорилго бол богино хугацаанд 50:50 гэсэн зарчимд хүрэх арга замыг эрэлхийлж байна.
May be an image of 1 person and text that says 'оролцоно телеелне GENDER EQUALITY KOICA. Accce cae UN DP пропорционалийн 50 хувийг эмэгтэйчууд бурдуулэх саналыг MAH гаргасан. сонгуулийн зардлыг 50 хувь хуртэл бууруула саналыг сонгуулиин тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. д.амарбаясгалан монголын ардын намын еренхий нариин бичгийн дарга шийдвэр гар тувшинд тэгш телееллийг хангах олон ðсы форум 2023.04.10'

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Ардчиллын суурь зарчим бол оролцоо. Оролцоо хангагдаж байж ардчилал амьд байдаг. Оролцоо хангагдахгүй бол ямар гажуудал яаж гардгийг бид харж байна. Үндсэндээ залуучуудын, эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо гэж Монголд алга. Бид зөвхөн манлайлж байгаа хэсэгтээ л анхаарч, улс төрийн шийдэл гаргаад байгаа учраас Монголын ардчилал хүнд байдалд орсон. Энэ бүхнийгээ ойлгоод санал гээгддэггүй пропорциональ системээр сонгууль хийе гэж ярьж байна. 38:38 зарчим хэрэгжвэл бид хүчээр эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах ёстой. Ардчиллын хоёр дахь том зарчим бол сонголт. Бид иргэддээ сонголтыг бий болгох ёстой. Квотын талаар 2010 оноос хойш ярьсан. Эцсийн дүндээ 17 хувьтай л байна. Тиймээс бүх түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно.

May be an image of 1 person and text that says 'оролцоно телеелне GENDER EQUALITY KOICA Hecc UN DP шийдвэр гаргах тувшинд эмэгтэйчуудийн оролцоог 40 хувь болгохоор AH телевлеж байна. ирэх сонгуулиар AH-AAC нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх болно " шийдвэр Û rax увшинд тэгш телееллий хангах амлалт олон улсын форум 2023. 04 л.гантемер ардчилсан намын дарга'

“ХҮН”-ын дарга Т.Доржханд:

-Эмэгтэй гишүүд маань асуудалд маш бодитой ханддаг, жижиг асуудлуудыг ч орхигдуулдаггүй анхаардаг. Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хуулийн төсөл хэлэлцэхэд эмэгтэй гишүүд бүгд орж ирээд, дуустал нь байж, маш сайн хамгаалж, батлуулсан. Эндээс харахад эмэгтэйчүүд бие биенээ сайн ч дэмждэг юм билээ. Үр дүнд нь сайн хууль батлагдсан. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцоо нэмэгдсэнээр боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт ч дагаад өсдөг. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, эмэгтэйчүүд маань өөрсдөө амбицтай, өөрсдийнхөө төлөө ярьдаг, тэмцдэг баймаар байна. Манай намын эмэгтэй гишүүдэд амбиц байхгүй. Уг нь ХҮН хамгийн түрүүнд “50:50” хөтөлбөрийг гаргаж, шийдвэр гаргах түвшинд тэнцүү оролцоотой байхыг дотооддоо зөвшилцөж, шийдсэн гэв.

May be an image of 1 person and text that says 'оролцоно телеелне 5 GENDER EQUALITY KOICA UN Ca cration Agency DP эмэгтэйчууд, залуучууд улс терд ороход санхуугийн асуудал хамгийн TOM дарамт болж байна. ирэх сонгуульд XYH-AAC нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчууд байх болно. т.доржханд XYH ын дарга шийдвэр гаргах тувшинд тэгш телееллий ш ханг ax амлалт улсын форум 2023.04'

АМЛАЛТ ТОЙМ - live.
АМЛАЛТ ТОЙМ - live.
 
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Нойтон цас орсны дараа 5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа