Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 25-нд буюу өнөөдөр явуулахаар товлосон байдаг. Шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 10:30 цагт болох байсан ч ерөнхий шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралдаанд оролцож байгаа тул хуралдааныг түр хойшлуулжээ.
Amlalt.mn