Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн мэдээлэл өглөө.
Д.Сумъяабазар: Орон нутгийн машин хотод явахдаа ХУРААМЖ төлнө
Тэрбээр "Нийслэлийн автомашины тоо жилд 80 мянгаар нэмэгдэж байна. Ирээдүйн нөхцөл байдлаа харах юм бол архаг түгжрэл, бүтэн өдрийн түгжрэл үүсэж болзошгүй. Хүн амын нягтаршил Их ойруу, Энхтайваны өргөн чөлөө дагуу байршсан байна. Хотын төвд их, дээд сургуулийн 96 хувь, худалдаа үйлчилгээний 88 хувь нь байршиж байна гэсэн том тоо байна. Мөн ажлын байрны нягтаршил ч хотын төв рүү чиглэсэн байна. Нэг өдрийн замын хөдөлгөөний 52 хувь нь ажил руу, 25 хувь нь хүүхдийн сургууль, цэцэрлэг рүү чиглэн зорчиж байна. Түгжрэлээс үүдэн иргэн хүн нэг жилд дунджаар 35 хоногтой тэнцэх хугацааг автомашинд өнгөрүүлж байна" гэлээ.