“Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
13 минут 30 секунд
“Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагагүй“
Нийтлэсэн огноо:

“Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагагүй“

-Улсын төсөвт 32 тэрбумын хулгай нуугдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс нийслэлийн төсөвт та бүхэн хэр анхаарал хандуулж байгаа вэ. Энэ жил нийслэл төсвөө захиран зарцуулахаар болсон. Ямар бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө зарцуулахаар тусгав?

-Төсвийн эхний хэлэлцүүлэг явж байгаа. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хоёр дахь хэлэлцүүлэг болно. Энэ удаагийн төсөв нэлээд том дүн буюу 1.5 их наяд төгрөг харагдаж байна. Энэ төсвийн онцлог нь түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээг авахад төлөвлөж буй. Жишээ нь, зам тавих, хөнгөн галт тэрэгний шугам тавьж эхлэх, зогсоол нэмэгдүүлэх, газар чөлөөлөх, граш буулгах гэх мэтийн онцлог ажил бий.

Шүүмжлэлтэйгээр харахад гэр хороолол руу дэд бүтэц татахад үнэхээрийн чамлалттай мөнгө тавьсан. Ердөө 21.5 тэрбум төгрөг байсан байх. Улаанбаатар хотын хүн амын 50 хувь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын иргэд газар зохион байгуулалтад оролгүйгээр өөрсдийн газартаа хүн шиг амьдрах, бизнесээ эрхлэх боломж зөндөө бий. Энэ боломжийг эртхэн гаргаж өгөх ёстой байсан. Хоёрдугаарт, ХҮН-ын төлөөлөгчид засаглалын асуудалд анхаарлаа хандуулж байна. Эдийн засаг хүндрэлтэй, цар тахлын шинэ хувилбар гарч, дахин хил хааж магадгүй хүндрэлтэй цаг үед аль болох хэмнэсэн төсөв батлах баймаар юм. Гэтэл нийслэлийн хэмжээнд шинээр 30 хороо нэмэхээр яригдаж байна. Хороод нэмэгдэх нь иргэнд ашиггүй.

-Нийслэлд шинээр 30 хороо нэмэхээр ярьж буй юм байна. Төсөв, урсгал зардал нь хэд байх юм бол?

-171 хороог 201 болгоно гэж байна. Зөвхөн урсгал зардалд нь есөн тэрбум, бусад зардлаа тооцохоор 13 тэрбумыг төсөвлөж байна. Нийслэлийнхэнд хороо нэмэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хороо бол төрөөс олгож буй ажлын байр шүү дээ. Хороог нэмснээр нийслэлийнхэнд төрийн үйлчилгээ ойртож байгаа юм биш. Гол нэмэх ёстой зүйл нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн хэлтсийн байр юм. Жишээ нь өрхийн эмнэлгийг хороодод нэмж барьж өгөх, барилгыг нь сайжруулах ёстой. Энэ мэт зүйлийг төсөвлөх байтал хороо нэмж байгаа нь туйлын цаг үеэ олоогүй хариуцлагагүй явдал гэж бодож байна. Хороонд үзүүлж буй үйлчилгээг судалж үзэхэд хорооны засаг дарга 30 гаруй тодорхойлолт гаргаж өгдөг юм байна лээ. Хороо ямар ажил хийдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ.

-Аль дүүрэгт шинээр хороо нэмэх юм бэ. Хүн ам хамгийн их төвлөрсөн дүүрэгт хороод нэмснээр ямар өөрчлөлт гарах юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэг 28 хороотой. Үүн дээр 15 хороо нэмж, 43 болгоно гэж яриад буй. Мөн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр хороо нэмнэ. Ингэж төрийн бүтцийг данхайлгах хэрэг байна уу. Баянзүрх дүүрэгт 80 мянган хүн, иргэний үнэмлэхээ солиулахаас эхлүүлээд бөөн ажил эхэлж байна. Шулуухан хэлэхэд нэг намын бүтэцтэй явж байгаа үед саналын машинаа л нэмэгдүүлж буй. Хороогоор дамжиж халамж авдаг, иргэдээ хянадаг тогтолцоог бүрдүүлж буй гэж харж байна. Оронд иргэддээ хүртээмжтэй өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэг хэрэгтэй.

-Ийм үрэлгэн төсвийг та бүхэн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн үү?

-Нэгдсэн хуралдаан дээр ярилаа. Ерөнхий сайдад хүртэл бичиг явууллаа. Цахим үндэстэн буюу “E-Mongolia” апп-аар дамжуулаад бүх тодорхойлолтыг авч болно. Гэтэл “E Mongolia” дээр байгаа үйлчилгээг дахин хороогоор дамжуулж цахим биш “бахим” хороог бий болгосноор төрийн бүтэц улам данхайна. Бүгд нэг намын удирдлага дор төвлөрнө. Ийм байгааг бид эсэргүүцээд байгаа юм. Нэгэнт цахимжууламаар байгаа бол түүн рүүгээ яв л даа. Түүний оронд дүүргийг хүчирхэгжүүлмээр байна. Дүүрэг бол иргэдэд гол үйлчилгээний цэг. Мөн нэг цэгийн үйлчилгээг нэмэх хэрэгтэй. Нэг цэгийн үйлчилгээ элбэг байвал заавал хороо орох шаардлагагүй.

Төсвөө уншиж, задлан шинжлэх хэрэгтэй. Бүхэлд нь муу болсон гэж хэлэхгүй. Ялангуяа засаглал тал дээр данхайлгадаг нь туйлын буруу. Тэр мөнгөө хэмнэж чаддаг бол газар зохион байгуулалтад зарцуул л даа. Нийслэлд чулуун ширэнгэ үүсгэсэн орчныг өмнөх үеийн албан тушаалтнууд бий болгосон. Газрын авилгалын горыг бид амсаж байна. Төлөвлөлт байсан уу, байсан. Хэрэгжүүлээгүйн шалтгаан нь авлига байсан.

-Нийслэлийн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүрэгт ирэх жил ямар ажил хийхээр төсөвлөсөн байна вэ. Энэ дүүргийн төсвийг та харсан уу. Бүтээн байгуулалт хамгийн их хийх хэрэгтэй дүүрэг санагддаг?

-Сонгинохайрхан дүүрэг нийслэлээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг татдаг. Тус дүүрэгт авто зам нэлээд сайн тавигдсан. Ер нь бол төлөвлөлт муугүй. Гэр хорооллын зам, гэрэлтүүлгийг Баянзүрх дүүрэгтэй харьцуулшгүй. Та нар Баянзүрх дүүргийн 4,5 дугаар хороо Монел, Дарь эх рүү яваад үзээрэй. Тэнд байдал маш хэцүү. Задгай гээд олон айл байдаг. Тэнд цахилгаан байхгүй гээд бод доо.

-Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын түгжрэлийг 420 тэрбумаар бууруулна гэж ярьж буй. Энэ нь хэр бодитой төсөв бэ. Төсвийг нь харахад бага мөнгө биш шүү дээ?

-Ер нь бол энэ мөнгө түгжрэлдээ зориулагдах байх. Тиймээс үр дүнг нь хэлэхэд эрт байна. Гол нь төсвийг цаг хугацаанд нь үр дүнтэй зарцуулах нь чухал. Төрийн алба данхайж, хөшингө байна. Тендер зарлахад хувийн эрх ашгаа хольж байна. Тэгэхээр том дүнтэй төслүүдэд аудит шуурхай ажилладаг байгаасай. Аудит жилийн төлөвлөлттэй ажилладаг нь бас л хөшингө. Захиалгаа өгөөд, дараа жил нь жилийнхээ хувиараар аудит хийдэг юм байна лээ.

-Хотын даргыг хэр сайн ажиллаж буй гэж дүгнэж байна вэ. Иргэдийн зүгээс хотын даргыг голдуу шоу маягаар ажиллаж, хэрэгтэй шийдлээ хийхгүй байгааг шүүмжилдэг. Үүнд та юу хэлэх вэ?

-Д.Сумъяабазар хотын дарга болоод нэг жил боллоо. Шүүмжлэлтэй хандахуйц зүйлүүд байна аа. НИТХ-ын хуралд ховорхон суудаг. Гэтэл НИТХ нь энэ хүнийг анх Ерөнхий сайдад санал болгосон юм байгаа биз дээ. Тэгэхээр хотын дарга хүн НИТХ-ын нэгдсэн хуралдаандаа идэвхтэй суух хэрэгтэй. Мөн цөөнхийн дуу хоолойг сонсоход анхаарах нь чухал. Нөгөө талдаа, шийдүүлж хийсэн ажлуудыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Түгжрэл бууруулахад дорвитой арга хэмжээ авах нь. Газар чөлөөлөх ажилд санаа тавьж буй нь харагддаг. Гэхдээ дулимаг. Зүй нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хүн хүч нь хангалттай байж гэмээнэ иргэдийн бухимдаад буй асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл өнөөдөр газар чөлөөлтөд ердөө арван хүн ажиллаж байна. Тийм цөөн хүн яаж хүрэх юм бэ. Хот байгуулалт, хөгжлийн газар гэж буй. Уг газрыг Газар зохион байгуулалтын албатай уяахгүй бол нэг нь газраа чөлөөлнө гээд яваад байдаг нөгөө нь барилгын зөвшөөрөл өгөөд байдаг, Засаг дарга бас газрын зөвшөөрөл өгөөд байдаг. Ингэж гурван тийшээ харсан байдлаа эртхэн цэгцлэх хэрэгтэй. Ялангуяа Баянзүрх дүүрэгт газрын асуудал маш хурц байна. Тус дүүргийн 25 дугаар хороонд хөл гишгэх зайгүй хаа сайгүй мухар гудамжтай болсныг бүгд харж байгаа.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа. Нийслэл нэг стандартай болно гэж ярьж байна. Энэ хууль хөрсөн дээр буух уу. Та юу гэж харж байна вэ?

-Нийслэл хотын дүрмийг боловсруулах хэрэгтэй. Засаг дарга энэ тал дээр тамгын газраа сайн ажиллуулах хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын нутгийн удирдлага зарим талаар бэхэжсэн. Төсөв, татварын орлогыг зарцуулах эрх нь нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө талдаа бид өөрөө бэлэн үү. Жишээ нь Засгийн газарт нийслэл бүх тайлангаа бариад явах нь утгагүй. Үүнийгээ НИТХ дээр танилцуулж, тэнд нь шийдэх хэрэгтэй.

-Эрх баригч намынхан УИХ-ын гишүүдэд “тойргоо услах” дөрвөн тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. НИТХ-д ийм зүйл байдаг уу. Тойрогтоо төсвөө ямар байдлаар зарцуулдаг юм бэ. Иргэдийн саналыг авдаг уу?

-Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сан гэж байдаг. Тэндээс тодорхой хэмжээний мөнгийг иргэдийн санал асуулгад үндэслэн эрэмбэлж, тодорхой санхүүжилтыг иргэдийн хүссэн тохижилт бүтээн байгуулалтад оруулдаг.

-Нийслэлд давс цацдаг машин автомат машин байхгүй, өвлийн бэлтгэл ажил хангагдаагүйг иргэд шүүмжилж байна. Энэ дээр та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн эрэмбийн алдаа. Хамгийн хэрэгтэй зүйлдээ эрэмбэлэгдэж очих ёстой. Гэтэл Богд хан уулын дугуй цагаан хүртэлх замыг засахад 6.3 тэрбумыг төсөвлөсөн. Богд хан уулын дархан цаазтай газарт хөгжлийн үйл ажиллагаа явуулах хориотой. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан таатай орчин бүрдүүлнэ гэдэгт 500 сая төгрөг тавьсан. Ийм л эрэмбэлэлтгүй явж байна. Цас орохоор давс цацах нь ойлгомжтой. Бэлтгэл муу л байгаагийн илрэл. Нийслэл хот хаяагаа тэлж, хүн ам нэмэгдсээр байна. Тэр хэмжээгээр сэтгэл хандлага хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сангаар ажил захиалж хийлгэхэд их удаашралтай байна. Сонсч байхад “цавчаа” оруулах гэсэн оролдлогууд гардаг юм байна. Шат шатандаа “иддэг” тогтолцоо байгаа нь харагдаад байгаа юм. Үүнтэй бид хатуу тэмцэнэ.

-Хотын захиргааг оноос өмнө нүүлгэнэ гэж ярьж байсан. Одоо ямар шатандаа явна вэ? Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурах уу?

-Яармагийн шинэ хотын захиргаанд эмнэлгийн ор дэлгэчихсэн байгаа. Мөн дээр нь тэнд Covid-19-ийн эмчилгээнд зориулсан хүчилтөрөгч үйлдвэрлэж байгаа юм билээ. Үүнийгээ яаралтай шийдэх хэрэгтэй. Тийшээ нүүвэл түгжрэл бүр гаарна. Түгжрэлийг бууруулна гэдэг нь цогц бодлого.

-Нийтийн тээвэр бол нийслэлчүүдийн тулгамдсан асуудлын нэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүйгээр түгжрэлийг бууруулна гэж ярих нь утгагүй байх?

-Нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй. Нийтийн тээвэрт монополь буруу бодлого явуулчихсан юм билээ. Хэрвээ тухайн үед микрог хориглолгүйгээр илүү стандартын шаардлага тавиад явуулчихсан бол хүмүүс приус аваад давхихгүй л байсан. Микронд 5-6 хүн ордог бол одоо тэдгээр нь 5-6 хувийн тэрэг болчихсон. Тэгэхээр нийтийн тээврийн бодлого алдагдсан нь түгжрэлийн нэг шалтгаан. ХҮН-ын гишүүн НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг нэгдсэн хуралдаанд “Цахилгаан автобус өдрийн 50 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг бол дизель автобус 350 мянган төгрөгийн түлш хэрэглэдэг” гэж тоо баримттай дурдаж байна лээ. Цахилгаан автобусыг оруулж ирнэ гээд одоо ч дорвитой оруулж ирээгүй л байдалтай байна.

Б.Одсүрэн: Ирээдүйд архаг түгжрэл, бүтэн өдрийн түгжрэл үүсэж болзошгүй
Б.Одсүрэн: Ирээдүйд архаг түгжрэл, бүтэн өдрийн түгжрэл үүсэж болзошгүй
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Скиндоксын  гоо сайханы  бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн  Ганчимэг захирал  “зодуулжээ”

Скиндоксын гоо сайханы бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн Ганчимэг захирал “зодуулжээ”

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ