Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар шаваа тавилаа.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нарын албаны зочдоос гадна тус хорооны иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн хамт олон оролцлоо.
168 хүүхдийн суудалтай бага сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчээр "Инерци" ХХК, Барилга менежмент ХХК шалгарч, ийнхүү ажлаа эхэллээ.
Уг ажлыг УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хөрөнгийн асуудлыг уйгагүй хөөцөлдсөний үр дүнд улсын төсөвт багтаан шийдвэрлэж байгаад алслагдсан 6 дугаар хорооны иргэд талархалтай байна.